Хамтын ялалтын 80 жилийн ойн мэнд хүргэе | News.MN

Хамтын ялалтын 80 жилийн ойн мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Хамтын ялалтын 80 жилийн ойн мэнд хүргэе

Хамтын ялалтын 80 жилийн ойн мэнд хүргэе

ХАЛХЫН ГОЛ ДЭЭР ХАМТЫН ЯЛАЛТ БАЙГУУЛСНЫ

80 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ДЭВШҮҮЛСЭН

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Монгол найз нөхөд өө, Орос нутаг нэгтнүүд ээ,

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Халхын гол дээр Зөвлөлт-Монголын цэргүүдийн байгуулсан хамтын ялалтын 80 жилийн ойн чин сэтгэлийн мэнд дэвшүүлж, баяр хүргэе! Уг ялалтын ойг тэмдэглэснээрээ бид манай улс орнуудын, ард түмнүүдийн баатрууддаа, тэдний цэргийн ахан дүүсийн холбоо болон баатарлаг үйлсэд нь хүндэтгэл илэрхийлж байгаа билээ.

Таван сар үргэлжилсэн тэрхүү цуст тулалдаануудыг бид ч, монголчууд ч мартаагүй. Тэдний үнэн утга, ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэх боломжгүй. Халхын гол дээр болсон үйл явдлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны оршил байсан. Үнэмлэхүй ялалт байгуулсан нь манай ард түмнүүдийн хувь заяанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү ялалт нь Зөвлөлт Холбоот Улсыг хоёр фронт дээр зэрэг дайтахаас сэргийлж, хамаг хүчээ нацист Герман болон Европ дахь түүний холбоотнуудыг няцаахад төвлөрүүлэх боломж олгосон бол нацизм болон түүний дагуулуудыг бут цохисон явдал нь БНМАУ-ыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээг Ялта хотод болсон бага хурлын үеэр авах боломж нээсэн. Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн баатарлаг эр зориг, дарга офицеруудын ур чадвар, хүч чадлаа хамгийн ихээр дайчилсны ачаар Квантуны армийн давшилтыг зогсоож, түүний анги нэгтгэлүүдийг бут цохиж, Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалж чадсан билээ.

Өөрийнхөө болон холбоотныхоо төлөө эрэлхэгээр тэмцэж, милитаризм болон фашизмыг ялан дийлсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн хадгалах нь бидний хамтын үүрэг билээ. Нийтлэг түүхийг маань ямар ч хамаагүй аргаар мушгин гуйвуулах гэсэн аливаа оролдлогуудыг бид үг дуугүй таслан зогсоох ёстой. Өнөө амьдарч буй бидний үеийнхэн болон бидний үр хүүхдүүд, хойч үеийнхэн маань оросууд болон монголчууд хамтын хүчээр Дорнодод болон Өрнөдөд энх тайвныг сахин хамгаалж чадсан ялагчид юм шүү гэдгийг мэдэж байх ёстой.

Цөөхөн үлдсэн ч амьд сэрүүн байгаа ахмад дайчиддаа, тэдний гэр бүл, ойр дотнынхонд амар амгаланг хүсэн ерөөе. Оросын болон Монголын ард түмэнд, бидний бүх найз нөхөд, холбоотнуудад энх тайван, цэлмэг тэнгэрийг хүсэн ерөөе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-30 202.131.242.254

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын ард иргэд ээ гэнэ үү. Үнэн нь ч үнэн байхаа. Бидэнд анхааруулга өгч байна шүү дээ.

Avatar

Зочин 2019-08-30 66.181.166.16

тухайн үед орсууд бас бусад СССР ийн улсуудын иргэд манайд тулалдсан тул ингэж хэлж болно шүү

Avatar

Дахиад сайн унш 2019-08-30 202.131.245.243

Монгол Улсаас гадна ОХУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын ард иргэдэд хандан мэндчилсэн байна.

Avatar

Зочин 2019-08-30 202.131.242.254

Халх голын дайнд эх орныхоо төлөө тулалдсан ахмадуудынхаа алдар гавьяаг үгүйсгэх арга үгүй. Гэхдээ оросууд дайныг дуусгахдаа Монголд хохиролтойгоор, Монголын газар нутгаас тасалж, Хятадад үлдээж гэрээ хийсэн нь тоогүй. Монголчууд ахаа гэж байдгаа барьж байхад дүүгээ гэж үзээд хуучин гортигоор хилийн шугам татчих сэтгэл байсангүй юу. Нэгэнт ялсан юм бол юу ч гэж тулгалт хийж болно доо.

Avatar

Зочин 2019-08-30 203.217.139.225

Өчигдрийн Өдрийн сониноос Цэндоогийн бичсэнийг уншина уу, Монгол биш Орос ахтай хүмүүсээ.

Avatar

Зочин 2019-08-30 202.131.245.243

Ааааааааааххххххххххххх тфүй.

Avatar

Зочин 2019-08-30 66.181.161.73

Цэнддоо цусаа урсгаж эх орноо хамгаалсан юмуу Алиа салбадай шиг л юм байдаг

Avatar

Зочин 2019-08-30 203.217.139.225

Халх голд амиа алдагсад, Оросуудад алуулсан хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэе.

Avatar

Зочин 2019-08-30 202.131.245.243

Монгол дахь Коминтерний бууны нохдыг эзэдтэй нь хамт алж, устгаж өгсөн И.В.Сталин багшид талархаад баршгүй. Өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнолын загалмайлсан эцэг генералисмус И.В.Сталины алдар бадраг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж