Загасанд явсан иргэн амиа алджээ | News.MN

Загасанд явсан иргэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Загасанд явсан иргэн амиа алджээ

Загасанд явсан иргэн амиа алджээ

Архангай аймгийн  Булган сум,  Тамир голоос  60 настай эрэгтэй загас барихаар яваад амь насаа алджээ.  Тодруулбал, тус сумын Тамир багийн Сангийн толгой гэдэг газарт зургаан хүн зугаалж явснаас иргэн Г нь загас барих гэж яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр /2019.08.29/ 22:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашин, ар гэрийн хоёр хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  23:51 цагт Сангийн толгой гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн Хуягт-Уул гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 72 км-т/ Завхан аймгийн нутгаар аялж байгаад Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Итали улсын харьяат иргэн Г /29 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан суудлын автомашин шаварт суусан тухай дуудлага өчигдөр /2019.08.29/15:53 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай явж, өнөөдөр /2019.08.30/ 06:00 цагийн орчимд шаварт суусан автомашиныг татан гаргажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-30 203.217.139.225

Шаварт суугаад л Онцгой дууддаг болжээ. Монголчууд юу л болоод байна даа. Мөхөхийн цондон биш биз

Avatar

Zochin 2019-08-30 202.126.88.154

Монголчууд хэзээнээс загас жараахайгаар хооллодог болчив. Лусын амьтан гээд өвөө эмээ нар маань барьж болохгүй л гэдэг байсан

Avatar

МӨӨГИЙ 2019-08-30 103.240.241.110

уулчин загасчин хүмүүс бол эзэнгүй хээр очиж гар хангалаг хийдэг гаж донтой хүмүүс байдаг бас архичин хар тамхичн донтогчид бадаг шүү

Avatar

sdf 2019-08-30 192.82.66.42

uur shigee bitgii bodood bgarai

Avatar

Зочин 2019-08-30 112.72.12.4

ЛУС ХИЛЭГНЭСЭН БОЛ УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж