ЖҮДО ДАШТ: 5 дахь өдөр таамаглашгүй үр дүнгүүд гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

ЖҮДО ДАШТ: 5 дахь өдөр таамаглашгүй үр дүнгүүд гарлаа

ЖҮДО ДАШТ: 5 дахь өдөр таамаглашгүй үр дүнгүүд гарлаа

Япон улсын нийслэл Токио хотын “Будокан” ордонд болж буй 2019 оны жүдо бөхийн ДАШТ-ий 5 дахь өдөр багагүй дуулиантай боллоо. Учир нь эмэгтэй 70 кг-н жинд нутгийн бөх сүүлийн 2 жилийн дэлхийн авргын алтан медальт, жингийн тэргүүн бөх Чикуру Арай хэсгийн аваргын хагас шигшээд Португалын даруухан жүдочин Барбара Тимод ялагдан үзэгчдийн суудалд шилжсэн. Дэлхийн хошой аваргыг буулгаж авсан Португал бүсгүй хэсгийн аваргын төлөө Нидерландын жүдочин, 2017 оны Европын аварга бөхийг буулган аваад хагас шигшээд Францын М.Пиног хожсон. Энэ өдөр од нь гүйсэн Португал жүдочинг шигшээ барилдаанд өнгөрсөн оны дэлхийн аваргын мөнгөн медальт Францын М.Гайе зогсоосон. Мөн Шведийн А.Берхольм Колумбын алдарт жүдочин Ю.Алверыг хэсгийн шатны хагас шигшээд буулган авч үзэгчдийн суудалд шилжүүлсэн. Ийнхүү жингийн шилдгүүд болох Ю.Алвер, Ч.Арай болон Австрийн М.Поллерес нар медальгүй хоцорсон бол Францын М.Гайе өнгөрсөн жилийн амжилтаа ахиулан дэлхийн аваргын мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж алтан медалийг энгэртээ гялалзуулав.

Эмэгтэй 70 кг-н медалийн эзэд:

  • Алт: М.Гайе (Франц)
  • Мөнгө: Б.Тимо (Португал)
  • Хүрэл: С.Конвэй (Их Британи), М.Пино (Франц)

Эрэгтэй 90 кг-н жинд бүсгүйчүүдээс дутуугүй дуулиантай болж Нидерландын жүдочин Ноел ван’т Энд дэлхийн шилдгүүдийг ээлж дараалан буулган авч анх удаагаа дэлхийн аваргаас медаль хүртэхдээ алтыг хүртэв. Нидерланд жүдочин хэсгийн хагас шигшээд Риогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэлтэй БНСУ-ын Гвак Дон-ханыг, хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын хүрэлтэй Францын А.Клергетийг буулгаж авснаар хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд 2017 оны дэлхийн аварга Сербийн Н.Маждовыг, аваргын алтан медалийн төлөө Японы Ш.Мукайг ялснаар дэлхийн аваргын алтан медалийг хүртлээ.

Энэ өдөр дэлхийн аварга Испаний Н.Шеразадишвили 2-н даваанд Францын А.Клергетэд, Азербайжаны М.Мехдиев хэсгийн аваргын төлөө Хорватын Н.Маждовт, дагах барилдаанд Францын А.Клергетэд тус тус хожигдож медальгүй үлдсэн. Харин энэ өдөр Шведийн М.Нейман олон шилдгүүдийг үзэгчдийн суудал руу шилжүүлсэн бөгөөд 2-н даваанд Сербий А.Кукожийг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд К.Тотыг буулгаж аваад хагас шигшээд шалгарсан ч өрсөлдөгч нартаа хожигдон медальгүй хоцорсон. Гэсэн хэдий ч Швед залуу маш сайн барилдан дэлхийн шилдгүүдтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадна гэдгээ харуулав.

Эрэгтэй 90 к-н шагналын эзэд:

  • Алт: Ноел ван’т Энд (Нидерланд)
  • Мөнгө: Шойчиро Мукай (Япон)
  • Хүрэл: Н.Маждов (Унгар), А.Клергет (Франц)
  • Б.БЯМБАБАЯР 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж