Японы Токио хотод жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй -100 кг, эмэгтэй -78 кг-ын жингийн барилдаан болж байна.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар эхний тойрогт Германы дэлхийн мөнгө, хүрэл медальт Карл Рехард Фрэйд цэвэр ялагдан, тэмцээнээ дуусгалаа.
Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд О.Мөнхцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт тивийн аваргын хос хүрэл медальт Өмнөд Солонгосын Хён Жи Юнтэй барилдаж цэвэр ялагдлаа.
Ийнхүү өнөөдөр барилдсан манай хоёр бөх эхний барилдаандаа тэмцээнээ дуусгалаа.
ДАШТ: Л.Отгонбаатар болон О.Мөнхцэцэг нар татамид гарна
Дэлхийн аваргын 6 дахь өдөр өнөөдөр эмэгтэй -78 кг болон эрэгтэй -100 кг-н өрсөлдөөн болно. Өнөөдөр татамид эрэгтэй -100 кг-н жинд Монгол Улсаа төлөөлөн Бакугийн ДАШТ-ий хүрэл медалийн эзэн Л.Отгонбаатар талбайд гарна. Өнгөрсөн жилийн ДАШТ-д урамтай сайхан барилдан хэсгийн аварга болоод хагас шигшээд өрсөлдөгч бөхдөө ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулан дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан.
Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар энэ удаа дэлхийн аваргын В хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Германы К.Фрэй байх юм. Хэрвээ ялалт байгуулж чадвал Бразил болон АНЭУ-ын тамирчдын ялсантай нь барилдана. Л.Отгонбаатар энэ жил Екатеринбург, Бакугийн Их Дуулга болон Хөххотын Гранприд зодоглон Хөххотоос хүрэл медаль хүртсэн.
Тэгвэл эмэгтэй -78 кг-н жинд О.Мөнхцэцэг барилдана. Тэмцээний С хэсэгт багтсан О.Мөнхцэцэгийн эхний өрсөлдөгч нь БНСУ-ын тамирчин Ён Хюн-жи байх юм.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ