Каддафийн хүүд цаазын ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Каддафийн хүүд цаазын ял оноолоо

 

Ливийн шүүхээс мягмар гаригт Ливийн тэргүүн агсан Муаммар Каддафийн хүү Сейф аль-Исламд цаазаар авах ял оноолоо. Түүний эхнэр  Надежда Боднар нөхөрт нь өгсөн ял цаасан дээр үлдэж, түүний ялыг гүйцэтгэхгүй гэж найдаж байгаа гэнэ.

 

"Тэр Африкт, би Украинд амьдарч байгаа болохоор бусдын адил энэ тухай мэдээллийг хэвлэлээс л мэдлээ. Түүнд оноосон ялыг эргэж харна гэдэгт би итгэж байна” хэмээн Боднар Латвийн радиод ярихдаа хэлжээ. Хэдэн жилийн өмнө нөхөртэйгээ Украинд  сүүлчийн удаа уулзсан тухайгаа тэрбээр энэ үеэр ярьжээ.

 

Ливийн эрүүгийн шүүх Каддафийн дэглэмийн өндөр тушаалтан байсан найман хүнийг  2011 оны  бослогыг дарахын тулд  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, цаазаар авах ял оноосон юм.

 

Сейф аль-Ислам шүүх хурал дээр биеэр байгаагүй ба сүлжээгээр мэдүүлгээ өгчээ. Одоо түүнийг Зинтан хотыг хянаж байгаа  босогчдын бүлэглэлийн нэг нь саатуулан хорьж байгаа аж. Тэд өнөөгийн засагтайгаа  сөргөлдөж байгаа болохоор Каддафийн хүүг шилжүүлэхээс татгалзаж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж