Ливерпүүл клубын хамгаалагч Виржил ван Дейк Европын ОНЫ шилдгээр нэрлэгдэв | News.MN

Ливерпүүл клубын хамгаалагч Виржил ван Дейк Европын ОНЫ шилдгээр нэрлэгдэв

Ливерпүүл клубын хамгаалагч Виржил ван Дейк Европын ОНЫ шилдгээр нэрлэгдэв

Ливерпүүл клубын хамгаалагч Виржил ван Дейк Европын ОНЫ шилдгээр нэрлэгдэв

Европын хөлбөмбөгийн 2018-2019 оны шилдгийг тодруулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр /2019.08.329/ Монакод боллоо. Энэ жилийн Европын “ОНЫ шилдэг хөлбөмбөгчин” хэргэмийн төлөө К.Роналдо болон Л.Месси нарын хамтаар Ливерпүүл клубын Нидерланд хамгаалагч Виржил ван Дейк нэр дэвшсэн. Санал асуулгаар Ливерпүүл клубын хамгаалагч ван Дейк 305 оноо авснаар Европын хөлбөмбөгийн 2018-2019 оны шилдэг хөлбөмбөгчин шагналыг хүртлээ.

Өдгөө 28 настай Нидерланд төвийн хамгаалагч өнгөрсөн улиралд Ливерпүүл клубынхээ хамтаар Английн лигтээ дэд байранд шалгарч, Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн цомыг хүртэснээс гадна Нидерландын шигшээ багийнхаа хамт Европын Үндэстнүүдийн лигт дэд байранд шалгарсан. Мөн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны оны шилдэг, Европын шилдэг хамгаалагчаар тус тус шалгараад байсан юм. Европын шилдэг эмэгтэй тоглогчоор Францын Лион клубын тоглогч Л.Бронзе хүртсэн байна.

Б.БЯМБАБАЯР 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж