Ньюс хөтөч: Багахангай дүүрэгт цэвэрлэх байгууламж ашиглалтад хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Багахангай дүүрэгт цэвэрлэх байгууламж ашиглалтад хүлээн авна

Ньюс хөтөч: Багахангай дүүрэгт цэвэрлэх байгууламж ашиглалтад хүлээн авна

Өнөөдөр болох үйл явдал 

11.00 цагт "MNB Event Hall"-д  МҮОНРТ, ОХУ-ын “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн "Халх голд байгуулсан гавьяа" дөрвөн ангит түүхэн баримтат киноны уран бүтээлчид тус кино төслийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99594343

11.00 цагт Интерном дэлгүүрийн 2 давхарт Халх голын дайны фронтод Монголын армийг удирдсан залуу жанжин Жамъянгийн Лхагвасүрэнгийн “Халхын гол” номын 2 дахь хэвлэлтийн нээлт болно.

11.00 цагт НОБГ-ын хурлын танхимд шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээлэл хийнэ. Утас: 86150069, 96658621, 91006131

11.00 цагт Багахангай дүүрэгт ашиглалтад орсон 3200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг хүлээн авах ёслол болно. БХБЯ-ны үүднээс 09.00 цагт унаа хөдөлнө. Утас: 80189929

14.00 цагт ХААИС-д Монгол-Германы хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХБНГУ-ын ХХХААЯ-ны Парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел нар зочилно. Утас: 99287297

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж