Сайдууд чуулганаа бойкотлов | News.MN

Сайдууд чуулганаа бойкотлов

Сайдууд чуулганаа бойкотлов

Сайдууд чуулганаа бойкотлов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэлсэн ч эрх баригч намынхны санал зөрөлдөөнтэй байдал нь хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүйд хүргээд байна.

Тухайлбал, өчигдөр ирц бүрдэхгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан үдээс өмнө цагтаа эхэлж чадаагүй бол үдээс хойш арай чүү эхэлсэн чуулганд Засгийн газрын сайд нар дутуу ирцтэй оролцсон нь бас л саад учрууллаа. Нэг үгээр хэлбэл, давхар дээлтэй сайд нар чуулганаа ирцээр бойкотолж эсэргүүцэл үзүүлж байна гэж тодорхойлсон ч буруудахааргүй байгаа юм.

Энэ асуудлыг хөндсөн гишүүдийн байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар маш хариуцлагатай ажил хийж байгаа. Нэг хүн чуулганы танхимд дур зоргоороо яриад бусдыгаа доромжлоод, нэг хүний кноп харж бусдыгаа царайчилж ийм байдлаар Үндсэн хуулийг өөрчилнө гэж юу байхав. Дан дээлтэй гишүүд нь өглөөнөөс орой хүртэл сууж л байна. Давхар дээл өмсчихсөн Засгийн газрын гишүүд нь ирцээ бүрэн бүрдүүлсний дараа нь төслийг хэлэлцье. Маргааш хүртэл чуулганы хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж горимын санал гаргав. Уг саналыг УИХ-ын гишүүн Н.Энхболд дэмжиж байгаагаа тодотгов.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Бид нийгэмд тулгамдсан амин чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Ийм асуудалд нэг намын бүлэг дангаараа хүч түрч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж болохгүй. МАН-ын бүлэг бүх гишүүнээ оруулж ир. Зарим нь зугтаж, зарим нь барьцаалагдчихсан байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд хариуцлагагүй хандахгүй шүү.

УИХ-ын дарга Г.Занданшатар “МАН-ын бүлэг гишүүдийнхээ ирцэд анхаарах хэрэгтэй” гэж хэлснээр өчигдөр чуулганы үдээс хойших хуралдааныг хаасан.

Өнөөдөр /2019.08.30/10.00 цагт чуулган хуралдах ёстой. Гэвч бас дахиад ирц бүрдэхгүй гацах, аль эсвэл техникийн саатал гарах вий гэсэн болгоомжлол бас бий.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-30 103.68.107.22

Tarsan ni deerdee malnuud. Ard tumniig arai doromjilj bn ugaasaa 4 jil yu ch hiisengui

Avatar

Зочин 2019-08-30 202.131.242.254

99, 108 гишүүн, 5 жил, намаасаа УИХ-д томилогдох, шүүхийг Ерөнхийлөгч мэдэх зэрэг ёстой үгүй шүү. Эсэргүүцэж байна. Өнгөрсөн өвөл, хавар ард түмнээр санал асуулга явуулахдаа шал өөр санал байсан. Батлах болохоороо огт өөр болсон. Энэ бол луйвар.

Avatar

зочин 2019-08-30 66.181.161.13

Мордхын хазгай гээч л болох нь дээ …эртхэн тарсан нь дээр дээ ..

Avatar

Зочин 2019-08-30 202.55.188.90

Уих гишүүн болон сайд гэж
Мэргэжлийн худалч хулгайч жүдчид болон хүний хамгийн адгийн шаар шавхруунуудыг хэлнэ
Тэд бол ёстой хүний адагууд

Avatar

Иргэн 2019-08-30 59.153.113.200

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй юм байнаа. Одоо больцгоо, тарцгаа

Avatar

Зочин 2019-08-30 150.129.142.152

Жаргалбатын эрдэнэбат гэж сайхан сууж байна дуугүй хүний доодхи нойтон гэгчээр нахичих санаатай

Avatar

Зочин 2019-08-30 150.129.141.103

Нууц амрагаа канадад элчингээр суулгах гэж нууц хадам эгчтэйгээ хамтарч дайраад бараагүйгээс хойш маш их гутарч, өс хонзон өвөрлөж яваа.

Avatar

zochin 2019-08-30 122.201.19.66

Ajil ni yvahgui deer ni oorsdoo hurlaa hiilgehgui… Yana daa.

Avatar

Зочин 2019-08-30 202.126.88.145

99 гишүүн 5 жилийг ард түмэн дэмжихгүй байгаа төдийгүй ЖДҮчид хууль батлахыг зөвшөөрөхгүй шүү

Avatar

Зочин 2019-08-30 202.55.191.130

МАН-ын тэнэг новшнууд ажлаа хийгээчээ. цаана чинь өвөл айсуй. сүрэлсүр новвш хаагуур үхсэнээ хийгээд доншуулчлаад алга боловоо? энэ зандан дурак хэдэн гишүүдээ маллаж чадахгүй чацга царайлж байх шив. хажууд нь манай тэргүүн хатагтай зий зангарагтай байж дээ хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж