Сайдууд чуулганаа бойкотлов

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Сайдууд чуулганаа бойкотлов

Сайдууд чуулганаа бойкотлов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэлсэн ч эрх баригч намынхны санал зөрөлдөөнтэй байдал нь хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүйд хүргээд байна.

Тухайлбал, өчигдөр ирц бүрдэхгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан үдээс өмнө цагтаа эхэлж чадаагүй бол үдээс хойш арай чүү эхэлсэн чуулганд Засгийн газрын сайд нар дутуу ирцтэй оролцсон нь бас л саад учрууллаа. Нэг үгээр хэлбэл, давхар дээлтэй сайд нар чуулганаа ирцээр бойкотолж эсэргүүцэл үзүүлж байна гэж тодорхойлсон ч буруудахааргүй байгаа юм.

Энэ асуудлыг хөндсөн гишүүдийн байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар маш хариуцлагатай ажил хийж байгаа. Нэг хүн чуулганы танхимд дур зоргоороо яриад бусдыгаа доромжлоод, нэг хүний кноп харж бусдыгаа царайчилж ийм байдлаар Үндсэн хуулийг өөрчилнө гэж юу байхав. Дан дээлтэй гишүүд нь өглөөнөөс орой хүртэл сууж л байна. Давхар дээл өмсчихсөн Засгийн газрын гишүүд нь ирцээ бүрэн бүрдүүлсний дараа нь төслийг хэлэлцье. Маргааш хүртэл чуулганы хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж горимын санал гаргав. Уг саналыг УИХ-ын гишүүн Н.Энхболд дэмжиж байгаагаа тодотгов.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Бид нийгэмд тулгамдсан амин чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Ийм асуудалд нэг намын бүлэг дангаараа хүч түрч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж болохгүй. МАН-ын бүлэг бүх гишүүнээ оруулж ир. Зарим нь зугтаж, зарим нь барьцаалагдчихсан байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд хариуцлагагүй хандахгүй шүү.

УИХ-ын дарга Г.Занданшатар “МАН-ын бүлэг гишүүдийнхээ ирцэд анхаарах хэрэгтэй” гэж хэлснээр өчигдөр чуулганы үдээс хойших хуралдааныг хаасан.

Өнөөдөр /2019.08.30/10.00 цагт чуулган хуралдах ёстой. Гэвч бас дахиад ирц бүрдэхгүй гацах, аль эсвэл техникийн саатал гарах вий гэсэн болгоомжлол бас бий.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж