Ардчилсан сонгууль: Хэн юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан сонгууль: Хэн юу хэлэв?

Монгол Улсад анхны чөлөөт, ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд “Шангрилла” зочид буудалд олон улсын хүндэтгэлийн хурал зохион байгууллаа.

Хүндэтгэлийн хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ "25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол монголчуудын түүхэн сонголт, монголчууд бүх нийтээр оролцсон анхны ардчилсан чөлөөт сонголт байсан" гэдгийг онцлоод, "Монголын ардчилал бол Монголын ард түмний нэг удаагийн сонголт биш" гэдгийг тэмдэглэсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ:


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ:

  • 1990 оноос өмнө эдийн засгийн бүх харилцааг төр удирддаг байсан бол одоо эдийн засагт хувийн хэвшлийн эзлэх байр суурь 70% болсон. Малын тоо толгой өнгөрсөн нийгэмд 27 саяас хэтэрдэггүй байсан бол өнөөдөр 60 саяд хүрчээ.  Хүн ам сүүлийн 25 жилд нэг саяар нэмэгдэж, бид гурван саяулаа боллоо. Монгол хүний дундаж наслалт сүүлийн 25 жилд долоон жилээр нэмэгдэж 70 нас дөхлөө.  Энэ бол Монголчууд бусдын эрхэнд жаргаснаас өөрийн эрхээр зовсон 25 жилийн ололт.  Цаашдаа бүгдээрээ "Бид Монголд төрсөн гэдэг омогшлоо Бид Монголд үйлдвэрлэе" гэсэн тэмүүллээр сольё.


АХМАД БАГШ Б.ЗУУННАСТ:

  • Түүх эргэн сөхвөл 25 жилийн өмнөх долоодугаар сарын 22-ны өдөр ардын их хурлын депутатуудыг сонгох сонгуулийн эхний үе шат явагдсан байдаг. Харин тухайн өдрөөс долоо хоногийн дараа долоодугаар сарын 29-нд Ардын их хурлын сонгуулийн хоёрдугаар үе шат явагдсанаар нийт 459 депутатыг монголчууд амжилттай сонгосон байдаг. Анхны сонгуульд сонгогчдын ирц 98 хувьд хүрсэн…


УИХ-ЫН ГИШҮҮН, ЗГХЭГ-ЫН ДАРГА С.БАЯРЦОГТ:

  • Өнөөдөр монголчууд 25 жилийн дараа анх удаа Ардчилсан сонгуулийн өдрийг төрийн хэмжээний баяр болгон тэмдэглэж байна. Энэ нь  Монгол Улсын ардчилал эрийн цээнд хүрсний баталгаа болж буй юм. Тухайн үед би 1990 оны сонгуулийг зохион байгуулах 25 гишүүнтэй комиссын гишүүн байлаа. Мөн Сэлэнгэ аймгийн 288-р тойргоос давхар нэр дэвшиж өрсөлдөж байв…


БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН МАЛЧИН Ш.ДАМБИЙЖАНЦАН

  • Нийгэм өөрчлөгдөх тэр үед ардчилалд итгэх итгэл орон нутгийн малчдад тийм ч их байгаагүй Ш.Дамбийжанцан гуай онцлон дурсав. Тэрбээр "Одоо бол энэ замыг эргэж буцалтгүйгээр туулна гэсэн сэтгэл Монголын бүх ард түмэнд байгаа байх. Тийм болохоор 25 жилийн дараах ардчилал нялх үеийн ардчилалаас хамаагүй илүү хүчтэй болжээ. Анх ардчилалыг хүн бүр сайн ойлгож чаддаггүй, ухаардаггүй байлаа. Ойлгоход ч хэцүү байсан юм. Тухайн үеийн бид өмнөх социализмын үеийн нийгэмд амьдраад хэвшчихсэн байсан үе" гэлээ.  


Хэвшмэл ойлголтоосоо сална гэдэг тухайн үеийн иргэдэд нэг хэсэгтээ л ээдрээтэй асуудал байжээ. Социализмын нийгэмд бол хүнээр л бүх юмаа бэлдүүлдэг, дарга юу гэнэ түүнийг нь л хийдэг, өөрийн гэсэн эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй байсан тухай ч ахмадууд ярьлаа.

Гэхдээ сайн ажиллавал сайхан л амьдарч байсан. Хүнээс хамааралтай байсан улс эрх чөлөөг гэдэгт чинь эхэндээ дасаж өгөхгүй хэцүү байсан үе бий. Харин ардчилал гарч ирээд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эрх чөлөөг утгаар нь мэдэрч эхэлсэн. Хүн юу сэтгэж чадна, юу хийж бүтээж чадна түүгээ л хийдэг. Энэ бол маш том эрх чөлөө гэдгийг ахмадууд тодотгосон юм.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж