Хөдөөгийн сургуулийн эрүүл ахуйг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Хөдөөгийн сургуулийн эрүүл ахуйг сайжруулна

Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Улаан загалмайн нийгэмлэгээс НҮБ-тай хамтран энэ төслийг хэрэгжүүлэх юм байна. Эхний ээлжинд хамгийн олон хүн хүн амтай гэдгээр нь Хөвсгөл аймгийн сургууль, цэцэрлэгийг сонгожээ. Тус аймгийн 12 сумын сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөл, ариун цэврийн байгууламжийг сайжруулах юм байна. Мөн Налайх дүүргийн гурван хороонд хэрэгжүүлэхээр болжээ. Ингээд эхний ээлжинд энэ хоёр газарт төслөө хэрэгжүүлээд амжилттай болбол бүх аймаг, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэчилж, сайжруулах юм байна.

Учир нь сүүлийн үед хепатитийн өвчлөл Монголд нэмэгдэж, санаа зовоохуйц хэмжээнд хүрсэн билээ. Энэ өвчлөлд сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд ихээр өртөж байгаа. Гол нь ариун цэврээ сайн хангаж чаддаггүйгээс өвчилдөг байна. Тиймээс боловсролын байгууллагын эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарсан учраас энэ төслийг хэрэгжүүлэх болжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж