Фото: ТАСС
Оросын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын алба Унгараас шувууны мах, шувууны аж ахуйн бүх бүтээгдэхүүн оруулахыг хориглосон хоригоо цуцлах шийдвэр гаргалаа. Россельхознадзор албанаас зөвшөөрөл авсан үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ шууд нийлүүлэх боломжийг олгохоор болж, Европын холбооны орнуудын үйлдвэрүүдэд шалгалт хийж байгаа аж.
ОХУ шувууны томуу өвчний улмаас Унгараас шувууны мах авахыг хориглоод байсан юм. Уг хоригт шувууны аж үйлдвэрийн бүх бүтээгдэхүүн хамрагдсан байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР