Ахмад дайчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв | News.MN

Ахмад дайчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

Ахмад дайчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

Ахмад дайчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

Халх голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүхт ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн Баянзүрх дүүргийнхээ ахмад дайчидад хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын Зөвлөх С.Майнбаяр, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, ИТХ-ын ажлын албаны дарга Г.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Амартогтох, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Батсайхан болон ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдийн төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

Түүнчлэн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад болон хороодын Засаг даргын дунд зургаан төрөлт буухиа тэмцээнийг зохион байгуулж аваргыг шалгаруулсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-29 150.129.143.95

Энэ олон хурган дарга нар өөрсдийн нэр гушинг бичих байсан уу? хэн гэдэг яамар алдартай ахмад дайчид байгааг л голлон хэлэх байж дээ. Нам дагасан цүнх баригч нөхдийн хийдэг ажил ийм л бгаа юм.

Avatar

Зочин 2019-08-29 202.21.108.217

одо амьд яваа ахмадууд ямар дайнд оролцсон юмбла

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж