Хоёр хөлөө тайруулсан ч Нью-Йоркийн загварын тайзнаа алхана

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Хоёр хөлөө тайруулсан ч Нью-Йоркийн загварын тайзнаа алхана

Хоёр хөлөө тайруулсан ч Нью-Йоркийн загварын тайзнаа алхана

Дэйси Мэй Деметре одоо есхөн настай. Гэхдээ тэр насандаа баймгүй зориг, тэвчээртэй, хөдөлмөрч охин. Төрөхдөө л эсийн дутуу хөгжлөөс болж, шилбэгүй төрсөн охин 18 сартайдаа хоёр хөлөө тайруулж, хиймэл хөлтэй болсон байна.

Харин одоо тэр хиймэл хөлөөрөө энгийн хүүхдүүдийн адил чөлөөтэй гүйж харайж, тэр ч бүү хэл балет, фитнессээр хичээллэж байгаа. Тэр ирэх есдүгээр сарын 9-нд болох дэлхийн загварын ертөнцийн томоохон үйл явдлуудын нэг болох Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцохоор болжээ.

Өмнө нь Лондонд болсон Хүүхдийн загварын долоо хоногт амжилттай оролцож, “Lulu et Gigi Couture” брэндийн нүүр царай болж байсан гэнэ. Мөн их Британид “Nike”, “River Island” зэрэг брэндүүдийн нүүр царай болж байжээ. Охины аав Алекс бол түүний хамгийн үнэнч дэмжигч бөгөөд охин нь ийнхүү олон хүнд урам зориг өгч байгаад үргэлж бахархдаг гэдгээ хэлжээ.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж