“Big Bang”-ий Сеунгри мөрийтэй тоглосон хэргээр байцаагджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

“Big Bang”-ий Сеунгри мөрийтэй тоглосон хэргээр байцаагджээ

“Big Bang”-ий Сеунгри мөрийтэй тоглосон хэргээр байцаагджээ

БНСУ-ын К-поп урсгалыг дэлхийд таниулсан, хөвгүүдийн “Big Bang” хамтлагийн гишүүн Сеунгри хилийн чанадад мөрийтэй тоглосон хэргээр өнгөрсөн лхагва гаригт цагдаад дуудагджээ.

Сөүл хотын цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс рүү байцаалт өгөхөөр орохоосоо өмнө тэрбээр сэтгүүлчдэд “Би дахин дуулиан шуугианд холбогдсондоо уучлалт хүсч байна. Цагдаагийн байгууллагын байцаалт явуулах ажиллагаанд чин сэтгэлээсээ оролцох болно” гэж хэлсэн байна. Гэхдээ тэрбээр өөрийг нь мөрийтэй тоглоом тоглосон хэрэгт буруутгаж буй талаар асуухад ямар нэгэн хариулт өгөөгүй аж.

Энэ сарын эхээр цагдаа нар Сеунгри болон “YG Entertainment”-ыг үүсгэн байгуулагч Ян Хён Сук нарыг мөрийтэй тоглож байгаа тухай мэдээлэл авчээ. Тэд Casino болон MGM Grand Las Vegas зочид буудлын VIP өрөөнүүдэд тогтмол зочилсон бөгөөд олон сая ам.доллараар мөрийтэй тоглосон хэрэгт буруутгагдаж буй аж. Мөн тэднийг Гадаад валютын гүйлгээний тухай хуулийг зөрчиж, мөрийтэй тоглох зорилгоор их хэмжээний мөнгө хууль бусаар олж авсан хэрэгт сэжиглэж буй юм байна.

Өдгөө БНСУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд бусдад "уруу татагдан" мөрийтэй тоглосон бол дээд тал нь 10 сая вон (8,232 ам.доллар), харин мөрийтэй тоглоомын зуршилтай болсон этгээдийг гурван жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 20 сая воноор торгоно гэж заажээ.

Энэ жилийн эхээр Сеунгриг хэд хэдэн шөнийн цэнгээний газар ажиллуулж, хөрөнгө оруулалт авахын тулд гадаадын нэр хүндтэй үйлчлүүлэгчдийг биеэ үнэлэгчдээр зугаацуулдаг, 500 сая вон дээрэмдсэн зэрэг хэрэгт буруутган шалгаж эхэлсэн билээ. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд холбогдох хэргийг өнгөрсөн зургадугаар сард прокурорт шилжүүлжээ.

“YG Entertainment”-ыг үүсгэн байгуулагч Ян Хён Сук мөрийтэй тоглоом тоглосон хэргээр өнөөдөр (2019.08.29) Сөүлийн цагдаагийн газарт байцаалт өгөхөөр дуудагдсан байна.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж