Өмнөд Солонгосын хамгийн том компаниудын нэг “Samsung” группын өв залгамжлагч Ли Жэ Ёны шүүх хурал өнөөдөр /2019.08.29/ болжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ, түүний шадар туслах Чой Сүн Сил нарт авлига өгсөн хэргээр 2017 онд таван жилийн хорих ял авсан юм.
Өдгөө 51 настай тэрбээр жил орчим хоригдож байгаад давж заалдан таван жилийн хорих ялаа дөрвөн жилийн тэнсэн харгалзах ялаар солиулж, өнгөрсөн оны хоёрдугаар сард суллагдсан юм.
Харин Сөүл хотын дунд шатны шүүх түүний хэрэгт хэтэрхий хөнгөн ял оноосон гэж дээд шүүх дүгнээд хэргийг дахин шүүхээр болжээ. Экс Ерөнхийлөгчийн туслах Чой Сүн Силийн охинд “Samsung” группээс тусгай үүлдрийн гурван морь бэлэглэж байсныг дунд шатны шүүх авлигад тооцоогүй юм. Харин дээд шүүх үүнийг авлига мөн гэж үзсэн байна. Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа тус компанийн хувьцааны ханш хоёр хувиар унаж, “Samsung BioLogics”, “Samsung C&T” компаниудын хувьцаа зургаа, найман хувиар унажээ.
Эх сурвалж: KOREATIMES
Холбоотой мэдээ