Хакүхо аваргын наадамд Б.Гончигдамба түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Хакүхо аваргын наадамд Б.Гончигдамба түрүүлжээ

Зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ГАНБАТ /WWW.BUKH.MN/

 

Төв аймгийн Зуунмод хотод өнөөдөр Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүг эзэмшигч, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны мялаалга, бэсрэг наадам боллоо.

Хүчит 128 бөх барилдаж, их нас, даага насны морьд уралдсан бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын гарьд Д.Гончигдамба түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэжээ. Их шөвөгт улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Ч.Батчулуун нар үлдсэн байна.

Бэсрэг наадам, аав хүү Хөдөлмөрийн баатруудад хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Их аваргын гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулж өгсөн байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хоёрдугаар сард зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг мэргэжлийн сүмо бөхийн ёкозүно, сүмогийн оргил дээд амжилтын эзэн Мөнхбатын Даваажаргалд олгосон юм. Ингэснээр Монголд анх удаа Жигжидийн Мөнхбат, Мөнхбатын Даваажаргал гэсэн аав, хүү Хөдөлмөрийн баатар цолтнууд төрсөн билээ.

Хакүхо аварга Хөдөлмөрийн баатар цолны хүндэтгэлийн наадам, ёслолдоо эхнэр, гурван хүүхдийн хамт иржээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ WWW.BUKH.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж