Хонконгийн жагсагчид #MeToo хөдөлгөөнийхөнтэй нэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Хонконгийн жагсагчид #MeToo хөдөлгөөнийхөнтэй нэгдэв

Хонконгийн жагсагчид #MeToo хөдөлгөөнийхөнтэй нэгдэв

Хонконгод хэдэн мянган хүн цуглаж, өнгөрсөн хэдэн сарын турш үргэлжилж буй жагсаалыг далимдуулан цагдаагийнхан жагсагчдад бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн сэжиглэж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Энэхүү цугларалт дэлхий нийтээр дэмжиж буй, бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг #MeToo эсэргүүцлийн хөдөлгөөний хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, зохион байгуулагчид ойролцоогоор 30 мянган хүн оролцсон гэж мэдээлсэн бол цагдаагийнхан 11 мянга 500 хүн байсан гэсэн тоо хэлжээ.

Жагсаалд оролцогчдоос өнгөрсөн лхагва гаригт хэд хэдэн хүн цагдаагийнхан өөрсөдтэй нь зүй бусаар харьцсан талаар ярьжээ. “South China Morning Post” сонинд мэдээлснээр, нэгэн эмэгтэйг цагдаа нар авч явах үед түүний дотуур хувцас ил гарсан байсан бөгөөд хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүнийг доромжилж, улмаар биеэ үнэлэгч гэж дуудсан талаар өгүүлсэн байна.

Тэрбээр “Тэдэнд би даашинз өмссөн, өөрөө алхаад явъя гэж хэлсэн ч тэд чихгүй мэт байсан. Би ямар нэг алдаа гаргаагүй учраас тэр шөнө болсон явдлын талаар ярихаас ичихгүй байна. Би өөрийгөө өрөвдүүлэх гэсэнгүй” хэмээн ярьсныг сонинд мэдээлжээ.

Хонконгод Засгийн газрын эсрэг жагсаал хүчээ авч, цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн байнга гарч, хоёр талын хүмүүс бэртэж гэмтсээр буй юм. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн бол зарим идэвхтнүүд цагдаа нарын өөдөөс тоосго, галт бөмбөлөг болон бусад зүйлсийг шиджээ.

Хонконгийн цагдаагийн газраас Лхагва гаригт “Эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш 900 хүнийг баривчилсан” гэж мэдэгдсэн байна. Жагсагчид цагдаа нар хүмүүстэй харгис хэрцгий харьцаж буйг буруутган, хараат бус мөрдөн байцаалт явуулахыг шаардаж байгаа аж.

Хятадын арми Пүрэв гаригт хамгаалалтаа сэлгэж, Хонконг руу шинэ цэргийн ангиа илгээсэн байна. Тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ нь жилийн ээлжит сэлгэлт гэж тайлбарлажээ.

“Синьхуа” мэдээллийн агентлаг Хятадын хуягт тээврийн хэрэгсэл, ачааны машин, түүнчлэн Хонконгод ирж буй тэнгисийн цэргийн хөлөг онгоцны зургуудыг үзүүлсэн байна.

Их Британийн колони байсан Хонконг нь өөртөө засах эрхтэй, өөрийн шүүх засаглалтай бөгөөд эх газрын Хятадаас эрх зүйн тусдаа системтэй юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж