Оросын Ил-96 онгоцны холбооны төхөөрөмжийг дотоодынхоор солино | News.MN

Оросын Ил-96 онгоцны холбооны төхөөрөмжийг дотоодынхоор солино

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Оросын Ил-96 онгоцны холбооны төхөөрөмжийг дотоодынхоор солино

Оросын Ил-96 онгоцны холбооны төхөөрөмжийг дотоодынхоор солино

Оросын иргэний агаарын тээврийн Ил-96 онгоцны холбооны төхөөрөмжийг дотоодод үйлдвэрлэсэн төхөөрөмжөөр солино хэмээн Харилцаа, холбооны төхөөрөмжийн шинжлэх ухаан, техникийн "Полет" төвийн захирал Леонид Вдовин хэллээ. Тус төв нь "Росэлектроник" группын бүрэлдэхүүнд байдаг.

"Манай төв Ту-214, Ил-114-300 маркийн онгоцонд зориулан холбооны төхөөрөмжийг хийсэн. Мөн Ил-96 онгоцонд гадаад орноос авч суурилуулж байгаа холбооны төхөөрөмжийг орлох системийг хийж байна. Холын болон богино зайд холбоо барих, онгоцны дотоод холбоог орлох систем байх юм” хэмээн Леонид Вдовин агаарын МАКС-2019 шоуны үеэр хэллээ.

Импортын төхөөрөмжийг орлох системийг бүтээх ажил амжилттай явагдаж байгаа бөгөөд туршилт дуусангуут онгоцуудад суурилуулж эхлэх аж. Түүний хэлснээр ирэх зун гэхэд суурилуулж эхлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-30 202.126.89.86

Орос хоригт ороод барууны холбооны төхөөрөмж авах хүндрэлтэй болсон. Оросын байлдааны Су онгоцууд өөрийн холбооны төхөөрөмжтэй ч тэр нь маш муу тул нисэгчид нь хувиараа барууны холбооны төхөөрөмж авч онгоцондоо давхар авч явдаг юм байна лээ.

Avatar

Зочин 2019-08-30 59.153.115.229

Irgenii agaariin teevert il-96 nisej baihiig medehguil yum bna. Gadnii ihenh ornuud orosiin tu, il ongotsiig ayulgui baidliin shaardlaga standart hangadaggui geed heregledeggui, bas niseh buudaldaa huleej avdaggui yum shde kkkk.

Avatar

Зочин 2019-08-30 59.153.115.229

Baahan hunalah ni de

Avatar

Зочин 2019-08-30 139.5.216.183

hahahah uhsen shees

Avatar

Зочин 2019-08-30 103.212.119.116

orosuud vildberlelee mash sain hogjuulij bnaa.odoo oorsdoo bvgdiig hiij bnaa..shineer mash olon vildber barij shinejilj bnaa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж