Оросын иргэний агаарын тээврийн Ил-96 онгоцны холбооны төхөөрөмжийг дотоодод үйлдвэрлэсэн төхөөрөмжөөр солино хэмээн Харилцаа, холбооны төхөөрөмжийн шинжлэх ухаан, техникийн "Полет" төвийн захирал Леонид Вдовин хэллээ. Тус төв нь "Росэлектроник" группын бүрэлдэхүүнд байдаг.
"Манай төв Ту-214, Ил-114-300 маркийн онгоцонд зориулан холбооны төхөөрөмжийг хийсэн. Мөн Ил-96 онгоцонд гадаад орноос авч суурилуулж байгаа холбооны төхөөрөмжийг орлох системийг хийж байна. Холын болон богино зайд холбоо барих, онгоцны дотоод холбоог орлох систем байх юм” хэмээн Леонид Вдовин агаарын МАКС-2019 шоуны үеэр хэллээ.
Импортын төхөөрөмжийг орлох системийг бүтээх ажил амжилттай явагдаж байгаа бөгөөд туршилт дуусангуут онгоцуудад суурилуулж эхлэх аж. Түүний хэлснээр ирэх зун гэхэд суурилуулж эхлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ