ВИДЕО: “Чингис хаан” гранпри тэмцээний цэвэр ялалтууд

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

ВИДЕО: “Чингис хаан” гранпри тэмцээний цэвэр ялалтууд

2016 оны олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог энэхүү тэмцээнд 35 орны эрэгтэй 102, эмэгтэй 99 жүдоч өрсөлдсөн юм. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 28 жүдоч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, таван алт, гурван мөнгө, 10 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр тэргүүлсэн юм. Харин Япон (3+2+3), БНХАУ(2+2+2), Франц, Австри, Их Британы багууд II-V байрт орлоо.

Тус тэмцээнээс 18 орон ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд шилдэг 10 цэвэр ялалтыг хүргэж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж