ДЭЗФ: Якутын павильоноос алмаз хожих боломжтой | News.MN

ДЭЗФ: Якутын павильоноос алмаз хожих боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

ДЭЗФ: Якутын павильоноос алмаз хожих боломжтой

ДЭЗФ: Якутын павильоноос алмаз хожих боломжтой

ОХУ-ын Владивосток хотноо зохиогдох Дорнын Эдийн засгийн форумд Алс Дорнодын холбооны улсууд өөр өөрсдийн нэрэмжит павильоныг дэлгэдэг. Энэ жилийн форумын Якутын павильонтой танилцаад сугалаанд оролцон алмаз хожих боломжтой хэмээн форумын албан ёсны сайтад мэдээлжээ.

Энэ удаагийн Якутын павильон нь зууван хэлбэртэй хийгдсэн бөгөөд якут үндэсний хээ угалзаар чимэглэжээ.

Якутын Засгийн газраас хэрэгжүүлж буй, мөн хэрэгжүүлэхээр зэхэж буй хөрөнгө оруулалтын болон инновацийн төслүүдийн танилцуулгыг мөн бэлдсэн байна. Тухайлбал, Лена мөрөн дээгүүр тавих гүүрийн төсөл, дотоодын голуудын усан тээврийг хөгжүүлэх зэрэг төслийн танилцуулга байх ажээ. Мөн якутийн үндэсний брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, жуулчдыг татах зорилготой олон үзмэр тавигдсан байна. Якутийн газар нутагт хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан арслан зааны ясаар урласан элдэл зүйлс нь тус улсын нэг брэнд юм. Якут нь Оросын алмазны олборлолтын гол газар бөгөөд форумын үеэр павильоноор зочилсон хүн бүр сугалаа татаж аз нь таарсан хүн цэвэр алмаз хожих юм.

Владивостокийн Дорнын Эдийн засгийн форум есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд тав дахь удаагаа зохион байгуулагдана.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж