Хүн амын тооллогын сурталчилгаанд блогеруудыг ашиглана

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Хүн амын тооллогын сурталчилгаанд блогеруудыг ашиглана

Хүн амын тооллогын сурталчилгаанд блогеруудыг ашиглана

ОХУ ирэх 2020 онд хүн амын тооллого явуулахаар бэлтгэлээ хангаж байна. Тооллогод олон хүнийг хамруулах, тооллогын ач холбогдлыг ойлгуулахын тулд иргэдэд хандсан сурталчилгаанд блогерчийг ашиглахаар төлөвлөж байна хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээлснийг РИА Новости дамжуулжээ.

Олон нийтийн санаа бодлыг төлөвшүүлэхэд нөлөөтэй блогерууд, олон нийтийн зүтгэлтнүүдийг сошиал платформ харгалзахгүйгээр татан оролцуулах бодолтой байгаа аж. Facebook, "ВКонтакте", Twitter, Instagram, LiveJournal гээд бүхий л талбарыг ашиглахаар төлөвлөж байгаа юм.

"ВКонтакте", Facebook, Instagram дээр 5000 дагагчтай, олон нийтэд нээлттэй тавьсан сүүлийн 10 пост нь дор хаяж 100 лайктай, Twitter дээр 10 мянган дагагчтай, сүүлийн 50 жиргээ нь дор хаяж 50 ретвиттэй, LiveJournal дээр 3000 хэрэглэгчтэй, сүүлийн 10 нийтлэл нь дор хаяж 50 сэтгэгдэлтэй байх нөхцөлийг хангаж байгаа блогерчдыг татан оролцуулахаар төлөвлөжээ. Нийтдээ 80 орчим блогерчийг ажиллуулна гэж тооцож байна.

Хүн амын тооллогыг 2020 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд ОХУ даяар зохион байгуулна. Хүн амын тооллогыг 10 жилдээ нэг удаа зохион явуулдаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж