Фото: Дмитрий Духанин / "Коммерсантъ»
Оросын биржийн арилжаагаар евро мөнгөний ханш 67 рубль хүрсэн нь гуравдугаар сарын дунд үеэс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Харин ам.доллар өчигдрийн арилжаагаар 60,68 рублиэр арилжаалагдсан байлаа.
Оросын Төв банкнаас өнөөдөр тогтоосон еврогийн албан ёсны ханш 1,54 рублиэр өсч, 66,62 рубльтэй тэнцжээ. Харин Америкийн валютын албан ёсны ханш 60,22 рубль байна.
Нефтийн үнэ бууж байгаа тул Орос рублийн ханш суларч байна. "Brent" маркийн нефтийн нэг баррелийн үнэ Лондонгийн ICE бирж дээр 52,9 ам.доллар болжээ. Долдугаар сарын 28-ны өдрийн арилжааны явцад уг нефтийн үнэ буурсаар 52,34 ам.доллар хүрч байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР