Аз жаргалтай амьдралынх нь сонголтыг тэдэнд үлдээе

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Аз жаргалтай амьдралынх нь сонголтыг тэдэнд үлдээе

Налгар намарын баярын өдрүүд ирлээ. Таны хамгаас хайртай ах дүү, төрөл төрөгсөд, анд нөхдийн тань гал голомтоо бадраах хуримийн баяр ойртсоор. Хурим гэдэг өөрөө гайхалтай сайхан баяр баясал, аз жаргалийг дагуулсаар ирдэг. Уригдан очих таны хувьд ЯГ ОДОО ямар бэлэг өгөх вэ гэсэн бодол төрсөн л байгаа байх. Учир нь бидний өгөх бэлэг бүр хосуудын маань хувьд үнэ цэнэтэй байдаг. Та ч гэсэн өөрт хэрэгцээтэй гэсэн зүйлийг нь л өгөхийг бодож байгаа байх.

Хэдийгээр Монголчууд бид бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэгч хосууд маань хуримынхаа маргааш нь нэг бүрчлэн үздэг. Мэдээж хосуудад маань бүх бэлэг таалагдах боловч бэлэг давцах нь маш элбэг байдаг. Хэдхэн жишээ дурьдахад л хэд хэдэн морин хуур, 2-3 ТВ, хамгийн их давхацдаг зүйлс нь будаа агшаагч, хивс, мөнгөн аягууд байдаг. Үүнийг уншаад нээрээ ч тийм дээ гэсэн бодол танд төрж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Хуримлагч хосуудад барих хамгийн тохиромжтой бэлэг нь “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫНХ НЬ СОНГОЛТЫГ ТЭДЭНД ҮЛДЭЭХ” явдал юм. Энэ үгээр юуг хэлэх гээд байна гэхээр сонголтыг өөрсдөө хийх боломжийг бүрдүүлэн дугтуйтай мөнгө нэг бол бэлгийн эрхийн бичиг өгөх нь хамгийн сайхан бэлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Та бидний хэзээний танил PC mall сүлжээ дэлгүүр нь Хуримлагч хосууддаа зориулан багцын худалдаагаа өөрийн бүх салбар дэлгүүрээрээ эхлүүлээд байна. Мөн таны хүссэн үнийн дүнгээр хүссэн бараагаа сонгох эрхийн бичгийг хийн өгч байна.

СОНГОЛТЫГ ТЭДЭНД ҮЛДЭЭХ НЬ ГАЙХАЛТАЙ БИШ ГЭЖ ҮҮ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7575-3535

Вэбсайт: http://www.pc-mall.mn

Фэйсбук хуудас: www.facebook.com/pcmallofficial

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж