АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын багтаа улсын төсвөөс зарцуулж буй мөнгийг Украин улс АНУ-ын ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж байгаа эсэхийг тодруулах зорилгоор “Украины аюулгүй байдалд туслалцаа үзүүлэх санаачилга” хэмээн нэрлэгдсэн санхүүжилтийн хөтөлбөрийг хянахыг даалгажээ.
Шалгалтын явцад цэргийн төсвөөс гарч буй тусламжийг царцаах аж. АНУ-ын Батлан хамгаалах яамны Нарийн бичгийн дарга Марк Эспер, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон нар шалгалтыг хийх юм байна.
Пентагон өнгөрсөн зургадугаар сард Украины зэвсэгт хүчний салбарыг бэхжүүлэх зорилгоор 250 сая ам.доллартай тэнцэхүйц тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Тусламжийн хүрээнд Украины тэнгисийн цэргүүдийг тусгай сургалтад хамруулах, тус улсын зэвсэгт хүчний салбарт сүүлийн үеийн зэвсэг техникүүдийг хандивлахаар болсон билээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамаар дамжуулан олгож буй мөнгөнөөс гадна 2019 онд Киев тус улсын Төрийн департаментаар дамжуулан 445 сая ам.долларын тусламж авах аж. Сүүлийн таван жилд АНУ Украины армийг 1.3 тэрбум ам.доллараар санхүүжүүлжээ.
Эх сурвалж: POLITICO, AP
Холбоотой мэдээ