Малчдаас татвар авдаг болъё | News.MN

Малчдаас татвар авдаг болъё

Малчдаас татвар авдаг болъё

Малчдаас татвар авдаг болъё

Малыг хонин толгойд шилжүүлэн тооцож, малын хөлийн татвар тогтоодог болъё гэх саналыг малчдаасаа эхлэн тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болсонгүй. Гэхдээ асуудал хөндөгдсөөр… Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Нэг хуулийн дор амьдаръя, бүгдээрээ татвар төлье. Улаанбаатарын бид хэд 27 жил арьсаа хууртал татвар төллөө. Малчид найр хийгээд, өөх идээд л, торгонд биеэ ороочихоод талаар нэг давхиад байх юм. Татвар төлдөг болгооч ээ?” гэсэн нь сонсоход хатуу ч үнэн үг юм.

Өвөл хатуу болох дохиог цаг уурчид өгч эхэлсэн ч хадландаа гарсан малчид цөөн дуулдана. Ургийн баяр, цолны найр, хурим, хүүхдийн сэвлэг үргээх ёслол гээд найраас найр дамжсаар намрын сарыг дуусгах янзтай. Есдүгээр сарын дундаас цас хаялж, өвөл ирж буйг дохиолохоор эрх биш мал хуйдаа өвс, тэжээл бэлтгэх ёстойгоо санана гэж найдъя.

Ер нь орчин цагийн малчдын амьдралын хэмнэл нэг биш болчихоод байгааг ахмадууд ярьдаг. Машин унаж хөдөө, хотын завсар давхисан нөхөд л олширсон. “Мянгат малчин” цол гуншинтай малчин нь жилийн дөрвөн улирлын гуравт нь үзэгдвэл их юм. Мал авах, ямаа самнах, идэш бэлтгэх цагаар л нутагтаа очно. Өвс, хадлангаа бэлтгэхэд оролцохгүй. Хэдэн нөхөр малынх нь өвөл идэх, өвс тэжээл бэлддэг.

Байгаль дэлхий дошгирч хатуу өвөл, хавар ирвэл ард иргэдээс тусламж хүснэ. Зудын сургаар төр, хувийн хэвшилгүй хөдөлнө. Зургаан настнаасаа эхлээд элгэвч, нэмнээ хийж, лаа, шүдэнз худалдан авч өгөх даалгавартай. Аав, ээж нь нэг өдрийн цалингаа хандивлана. Улаанбаатар хотоос Шадар сайд нь командлаад Онцгой байдлын ерөнхий газрын далбаан дор өвс, тэжээл, гурил будаа ачсан автомашины цуваа хөдөлнө. Бүхнийг фронтод гэдэг шиг л үйл явдал өрнөнө дөө.

Гэтэл нийслэлд махны үнэ тэнгэрт хадаж, нэг кг үхрийн мах 16 мянга 500 төгрөгт хүрэхэд малчид үл тооно. Улам л үнэ орохыг хүлээнэ. Тусламжийн өвс, тэжээлээр бордсон төлгөө 140 мянган төгрөгөөс буулгахгүй худалдана. Нэгээр тогтохгүй хэдэн зуугаар нь худалдан борлуулсан ч малчид татвар төлөхгүй. Хэдэн саяар нь ашиг хийсэн ч улс 100 мянган төгрөгийн ч татвар авахгүй.

Харин бизнес эрхлэгч 25 кг гурил үйлдвэрлэсэн ч, нэг ширхэг цамц үйлдвэрлэж, худалдан борлуулсан л бол тэр бүгдэд татвар төлдөг. Ийм нэг тэгш бус татварын харилцааг өөрчилье гэдэг санаачлага гарсныг одоо л Засгийн газар дэмжээд ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

Бэлчээрийн даац хэтэрснээ бодсон ч, малынхаа чанарт анхаарахаа бодсон ч тоо чухал биш болохыг өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрлээ.

Монгол Улсын мал сүрэг өнөөдөр 80 сая толгойд хүрээд байна. Дэлхийд нэг хүнд ногдох малын тоогоороо тэргүүлнэ. Гэвч малын тоо толгой өслөө гээд махны үнэ буурсангүй. Зовлого шиг малыг өндөр үнэтэй худалдан авч хүнсэндээ хэрэглэдэг болсон. Угтаа бол махны үнэ нэмэгдсэн бол дагаад чанар нь сайжрах ёстой юм. Гэтэл үгүй.

Малчид малынхаа тоогоор татвар төлдөггүй учраас чанарт анхаардаггүй. Хэрэв нэг хонинд 1000 төгрөгийн татвар ногддог байсан бол малчид ашиг шим их өгөх мал маллахаа л бодно.Бодлого судлалын төвийн мэдээллээр бэлчээр талхлагдсанаас соргог бэлчээртэй байсан үетэй харьцуулбал хонины амьдын жин 8.3, ямааных 5.7,  ямааны ноолуурын гарц 2, хонины ноосны гарц 8, хонины саам 36 хувиар буурчээ.

Үүнийг эдийн засгийн өгөөжөөр тооцож үзвэл зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гурван үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр 1 малчин өрхөд 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна гэсэн тооцоолол ч гарсан байгаа юм.  Энэхүү тооцоо гаргахдаа 61.5 сая толгой малтай байх үеэр тооцож гаргажээ. Нэг үгээр хэлбэл, малын тоо толгойн хойноос хөөцөлдсөн одоогийн мал аж ахуйн тогтолцоо бэлчээрээ талхалж сэргэх боломжгүй болгосон төдийгүй малчиндаа ч, улсдаа ч эдийн засгийн асар их алдагдал авчирч байгаа нь эндээс харагдана.

 

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

80 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zaraaa 2019-08-29 202.179.24.162

Gazar deer gishgij baigaa buhnees tatvar av…..une usun l biz zah zeeliinhee zarchimaar yavaa….

Avatar

Maliin toogoor ni avdag baih heregtei 2019-08-29 112.72.9.122

Hun bur tegsh erhtei tatvaraa ch adilhan tuluh yostoi. Maliin toogoor ni avah heregtei.

Avatar

Зочин 2019-08-29 202.179.25.170

БЭЛЧЭЭР БЭЛЧЭЭР Л ГЭЭД БАЙХЫН. УУРХАЙ БОЛГОЖ УХААД ШОРООН ТАМ ХИЙСЭН НЬ БАГАДААД БАЙГАА ЮМ УУ. МАЛЫН ХӨЛӨӨС БОЛООД ТАЛХЛАГДААД БАЙГАА ЮМ БАЙХ Ч ҮГҮЙ. МАЛ ЯМАР ИШИЙГ НЬ ИДЭХЭЭС ҮНДСИЙГ ИДЭХ БИШ. ХЭДЭН ЯМАА ЯРГУЙ ЗУЛГААГААЛ БИЗ. НЭГ ИХ ХӨДӨӨ МӨДӨӨ ОЧИЖ ЯГ ҮНДЭС УХААД МАЛЫН ХӨЛӨӨР ЦӨЛЖӨӨД БАЙГААГ НЬ НҮДЭЭРЭЭ ХАРСАН БИШ. БИ БОЛ ХАРСАН ЦӨЛЖӨӨД БАЙГАА ЮМ ХАРАГДААГҮЙ. ТЭГЖ ХАРСАН ЭРДЭМТЭН ДОКТОРУУД БАЙДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ. БАЙЛАА Ч ХЭНИЙ ЮУНЫ Ч ХОРЛОО Ч ЮМ БИЛЭЭ.

Avatar

Саруул 2019-08-29 202.126.89.24

Уул уурхайгаа ч сайжруулая, мал мал аж ахуйгаа ч сайжруулая, татвараа ч төлчөе л дөө…

Avatar

Зочин 2019-08-29 202.179.25.170

МАЛААС ТАТВАР АВБАЛ МАХНЫ ҮНЭ НЬ Л ӨСНӨ БИЗ. ХУРААСАН ТАТВАРЫН НЭГ ХЭСЭГ НЬ НЭГ ДАРГЫН КАРМААНД НЭГ ХЭСЭГ НЬ ТЕНДЭРИЙН ЦАВЧААСАНД Л ЯВНА БИЗ. МАЛЫН ТАТВАРААР НЭГ Ч ОЙМСНЫ НЭХЭЭСНИЙ УТАС ҮЙЛДВЭРЛЭЧИХ ҮЙЛДВЭР БОСОХГҮЙ Ш ДЭЭ. ЖДҮ НЭРЭЭР БАС Л НЭГ ХЭСГИЙНХ НЬ ШҮДНИЙ ЗАВСАРЫН МАХ БОЛООЛ ДУУСНА. МӨНГӨ ХУРААЖ ТАТВАР АВЧ ЯААХ ГЭЭД БАЙГАА ЮМ.

Avatar

зочин 2019-08-29 202.9.42.83

200 , 300 сая толгой малтай болсны дараа л татварын тухай ярих хэрэгтэй дээ … одоохондоо хэрэггүй дээ .. эртэднээ ..

Avatar

Зочин 2019-08-29 119.40.98.162

Малын хөлийн төтвөрыг хонин толгойгоор биш бүс нутаг, таваарлаг байдлыг харгалзан тогтоовол зүгээр юм даа. Тухайлбал үхрийн амьдрах нөхцөл говьд муу, бараг байхгүй. Иймд татвараас бараг чөлөөлчихвөл говийнхон үхэр өсгөх сонирхолтой болж бэлчээрээ сайжруулахад анхаарах байх. Тэмээ, адууг 3-4 хонин толгойгоор тооцож татвар ноогдуулах нь энэ сүргийн өсөлтийг сайжруулахад төхөмтэй. Хэнтий Сүхбаатар Дорнод руу адуун сүрэг их багшрах болсон энэ бүс нутагт байгаа өөр газраас ирсэн адууны татвар өндөр

Avatar

Зочин 2019-08-29 119.40.98.162

Малын хөлийн татварыг хонин толгойгоос биш мал бүрээс авдаг байх хэрэгтэй. Тухайлбал говийн өвс тачир ургадаг тэнд байх үхрээс авах татвар хангайн үхрийн татвараас бага байх. Хэт их өсч бэлчээр талхалаад байгаа хонь ямааны татвар фермийн нөхцлөөр өсгөж болох үхрийн татвараас харьцангуй байга байх. 1 үхрийг 4 хонин толгойтой дүйцүүлэх маягаар. Таваарлаг чанар муутай ямааны татвар хониноос их байх. Тэмээ адууны татвар ч ялаагаагүй бүс нутгийн онцлогоос хамаарч өөр өөр тогтоож болно.

Avatar

Зочин 2019-08-29 64.119.16.102

Яг зөв мэдээлэл байна арга хэмжээ аурдан аваасай

Avatar

Зочин 2019-08-29 202.21.122.166

ЗӨВ. малчдаас татвар авах хэрэгтэй. Хэн өндөр үнэ хэлнэ тэдэнд малаа махаа бариад гүйдэг. ялангуяа х***а нарт бүр илүү наймаалцаж байгаад одоо харалдаа х***а малчид монголоор дүүрлээ ш дээ. энэ бүхэн бүх хүмүүсийн нүдэнд ил байгаа зүйл шүү МОНГОЛЧУУД АА

Avatar

Zochin 2019-08-29 66.181.185.169

Mongol ulsiin undsen huulind hun bur tegsh erhtei amdrah esto gej zaasan . Hotiihon tseehen avch bui tsalin geechees tatvar telj bukh achaaliig nuruundaa uurch baina. Hedeeniihen yadaj maliin heliin tatvaraa,makh suu borluulsan orlogoos, bilcheer ashiglasnii telberee teleh heregtei baina

Avatar

Зочин 2019-08-29 150.129.143.112

Хэдэн жилийн өмнө малын буянаар та нар гээд шаагилдаад татвар төлөхгүй гэдэг коммент их байснаа бодвол хамаагүй цөөрсөн байгаа нь хандлага арай зөв чиг рүүгээ явж байна гэж харагдахаар юм байна даа.

Avatar

Зочин 2019-08-29 64.119.27.163

малын тооллого худлаа явдаг болоод удаж байна.банкнаас зээл авахын тулд худлаа хий мал хэрээс хэтэртлээ олширсон.төр нь хүртэл худлаа тоонд баярлаад экспорт гэх мэт хүүхдийн тоглоом шиг юм ярьдаг боллоо.малчид малаа өсгөөд ашгийг нь өөрсдөөд авдаг биздээ.

Avatar

Монгол Малчин 2019-08-29 202.131.225.197

Та нарын л хоолыг бид бэлдэж байна. Битгий сонин юм ярьцгааж бай. Жилд ганц удаа нэмнээ, лаа өгчихөд та нар үхлээ юу?

Avatar

буруу бодож байна 2019-08-29 202.55.191.130

малчид бидний хоолыг бэлдэж байгаа нь үнэн. бид ч бас танай хүүхдийн сургууль цэцэрлэгийг бэлдэж байна. үнэндээ бол мах, сүүнээс бусдыг бүгдийг нь бэлдэж байна. малчид мах, сүү, ноос, ноолуур л бэлдэж байгаа. гэтэл амьдралд зөвхөн мах, сүү, ноос, ноолуураар зогсох илүү. адилхан л татвар төлөх ёстой.

Avatar

Зочин 2019-08-29 64.119.16.102

Мах хэдэн төгрөг вэ арай арай

Avatar

Зочин 2019-08-29 202.21.111.20

Нэмнээ лаагаа өгч болно ямар ч асуудалгүй. Тариаланчид тэгээд малчдын иддэг гурил будааг бэлддэггүй юм уу. Эмч нар эмчилдэггүй юм уу. Оёдолчид хувцсыг хийдэггүй юу. Багш хүүхдүүдэд нь хичээлийг нь заадаггүй юу. Хоолыг нь бэлддэг ч гэх шиг. Бүгдээрээ нэг нэгэндээ ажил үйлчилгээ, үзүүлж юм зарж амьдардаг. үнэгүй авсан биш.

Avatar

h*** chi! 2019-08-29 112.72.9.122

Hun bur adilhan tatvar tuluh yostoi!!!

Avatar

H.U.T.S. chi! 2019-08-29 112.72.9.122

Hun bur adilhan tatvar tuluh yostoi!!!

Avatar

Зочин 2019-08-29 202.179.24.227

х****а, үнэгүй аваагүй шүү, бүгд хөдөлмөрлөж байна.

Avatar

Зочин 2019-08-29 202.21.112.198

Татвар буй дор төр буй . Бүгд тэнгэрийн дор учир бүгд ижил байх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-08-29 64.119.21.183

yamarch eruul mendiin batalgaagui, bolovsruulj yalgaagui, hatuu, halistai uuhtei mahiig delhiin zah zeel deerhi angilsan zuulun mahnii uneer avch idej bainadaa. austalias mah oruulj irvel hamaagui hyamd bolno.

Avatar

Монгол хүн 2019-08-29 202.21.120.186

Хөдөөний хүмүүсийг ямар нөхцөлд байдгийг мэдхүү гэж дэмийрхээ болих хэрэгтэй. Бусад ажил хийж татвар төлж байгаа хүмүүс ямар ч нөхцөлгүй байдаг юм уу. Адилхан л халуунд халж, хүйтэнд хөрч хүнд бэрхийг давж байж л хэдэн төгрөгийн цалин авч тэрнээсээ татвар төлж л байгаа шт.

Avatar

зочин 2019-08-29 192.82.65.120

Хөдөө гарч мал малллаж үзсэн үү, нөхцөл байдал амар гэж бодож байна уу.

Avatar

зочин 2019-08-29 66.181.161.13

Амархаан амархан … мэдэлгүй яахав дээ …

Avatar

HACHIN YUM 2019-08-29 76.120.135.96

GAZAR NUTAG BUYU MALIIN BELCHEER GEDEG BOL NIITIIN UMCH YUM
YAG GAZRIIN DOORH BAYALAG SHIG .! TEGVEL NIIGMIIN NIITIIN UMCH BELCHEEREES IDEJ AMIDARDAG MAL N BAS L NIIGMIIN UMCHIIN NEG HESEG YUM ! TIIMEES NIITIIN UMCHUUS AVSAN HESGIIG TATVARAAR AVAH YOSTOI DOO

Avatar

Монгол 2019-08-29 64.119.20.252

Малын хөлийн татварыг нэн яаралтай бий болгох хэрэгтэй ингэснээр бэлчээрийн доройтлыг зохицуулах, доройтсон бэлчээртэй даац хэтэрсэн газарт тоо толгойноос хамаарсан өсөн нэмэгдэх татвар тавина. Малын хөлийн татварыг мал махаар авах бөгөөд үр дүнд нь төрд жил болгон татварыг мал махны фонд бий болж үүгээр махны үнэнд менежмент хийх боломжтой болно.Малчид малын тоо толгойгоо эргэлтэнд оруулж өндөр үр ашигтай чанартай таваарлаг мал сүрэгтэй болох сонирхолтой болно.

Avatar

Зочин 2019-08-29 43.242.243.102

Мянгат малчин гэж утгагүй гуншинг үгүй хий. Аварга саальчин гуншин хаачваа? Ашиг шимийн аваргуудыг тодруул. Ноос, ноолуурын гарц сайтай, микрон багатай х** ухныг шалгаруул. Уралдуул, урамшуул.

Avatar

Зочин 2019-08-29 103.229.123.56

Буянгийн Жагаа малчдын буянаар ноолуур авч баяжиж, хөлжиж байгаагаа мэдэхгүй юун их гуцдаг юм.камер хархаараа юу ярьж байгаагаа хянаж чадхаа больж чальчих юм.800 жилийн тэртээгээс Монгол улс маань мал сүргийнхээ буянд л улс шиг улс байгаам шүү

Avatar

Зочин 2019-08-29 122.201.24.13

Европод үхрийн цул мах 8 евро байна. Эрүүл, зөөлөн чанарын шаардлага хангасан. Тэдний дундаж цалин, манай цалин хэд билээ дээ. Шавхруу шиг цалинтай мөртлөө, хөгжингүй орон шиг үнэтэй байх юм. Энэ 2 новшийн намыг болдог бол сонгохгүй баймаар

Avatar

Зочин 2019-08-29 64.119.21.183

Undur uneteimagnaas gadna importiin huurai suutei tsai uuj guriltai aaruul idetsgeej bainadaa. Ter baitugai huduunii malchin hotoos baahan savlasan suu avaad yaj baina gej sonsson arai ugui bailguidee

Avatar

зочин 2019-08-29 59.153.114.160

Өндөр үнэтэй мах идэх.Их хурлын гишүүд нь малчдад хайр зарлаад монгол орон гэж. Хотын маниусд л хэцүү юм.

Avatar

Зочин 2019-08-29 66.181.161.114

Манай улсын бэлчээрийн даац 20 билүү 30 сая малтай байхад болно гэдэг. Энэ талаар мэргэжлийн хүмүүс нь илүү тодорхой хэлэх байх. Малын тоо 40 сая болвол эхний ээлжинд махны экспортоо зогсоож таарна. Хамгийн чухал нь бэлчээр байж мал байна гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Зарим нь сонгууль монгууль гэсэн юм яриад байх юм. Юун сонгууль. Бэлчээргүй, хувхай цөлжсөн газартай болвол үхэх сэхэх дээрээ л тулах болно.

Avatar

mmm 2019-08-29 202.55.188.45

abah heregtei shudarga amidariya. Zud bolloo geed l tuslamj. Uuriinkhuu tuluu amidarch bgaa sh dee. Makh une nemegdvel humuus ulam ajilsag bolno bizee. mal usdug. gazar delkhii dahin sergekhgui ee. Aljir, Marocco shig bolno shuu dee ydakhgui .

Avatar

Malchin 2019-08-29 66.181.161.87

Tatvar avdag boloh yum bol maliin too 40 saya hurehgui bolno. Mah 20.000 r avna. Ardiin nam songuulid unah bolno.

Avatar

Ksa 2019-08-29 202.126.89.103

Татвар аваад эхлэхээр малынхаа тоо толгойг худлаа мэдүүлж цөөн малтай болж нэг үзнэ. Татваргүй болохоор худлаа өсгөдөг. Мянгат малчин болох гэж, банкнаас зээл авах гэж мал тоолуулахдаа худал өсгөдөг. Нийт малын тоо 80 сая гэдэг бол бодит байдал дээрээ 55-60 сая байгаа. Татвар авах нь зөв. Гэхдээ малын тоо гэнэт 40 сая болж энэ тэр болох вий дээ.

Avatar

Иргэн 2019-08-29 59.153.113.200

Ямаа, адуу хоёроос өндөр татвар ав

Avatar

bat 2019-08-29 192.82.65.182

manai angiin muu surdag huuhduud l malchin bolson yum dag.tedniig eej aav ni,,minii muu huu yamar ta nar shig surguuli soyol togsson bish,,geed busad huuhduudeesee iluu erhluuleed baidag.za ter ch yaahav,eej aav ni erhluulne l biz.getel tor zasag bas erhluulseer baigaad ted maani bur,,erhiin balai,,bolood baina.tedend negdliin malig/ulsin omch/ unegui ogson,getel ted tsaashaa yaaj hogjihoo unendee medehgui bna.moroodliin deed ni sumin aldart uyaach boloh.

Avatar

Зочин 2019-08-29 64.119.23.167

МАЛЧИДАА ЭХ ОРОН ЧИНЬ ӨР ЗЭЭЛЭНДЭЭ БАРИГДАЖ ГҮЙЦЛЭЭ ТА НАР ЖААХАН Ч ГЭСЭН ЭХ ОРНОО БОДДОГ БОЛ ТАТВАР ТӨЛӨӨЧ БУСАД НЬ ИДЭХ ӨМСӨХ ЯВАХ ГИШГЭХ БОЛГОНДОО ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА

Avatar

Ard tumen 2019-08-29 24.46.98.145

Maliin toogoor bas deer ni belcheer,us hergelsnii tatvar malchid toloh ystoi
Uls oron tatvaraar hodoldog,tatvar tolooguin shorond ybah ystoi,tatvariig ma sh sain hynalttai avch,ogch surya

Avatar

Зочин 2019-08-29 103.9.89.66

zaa horol chi bitgii uliad bai,jam yosooroo mahny une ussun

Avatar

Зочин 2019-08-29 202.9.42.163

Ургамал ногоо өвсийг тэдний мал талхилж байгаа. Тийм болохоор толгойн тоогоор нь шалтгаалж татвар ав

Avatar

Zochin 2019-08-29 202.55.191.130

Tatvar aviya

Avatar

Зочин 2019-08-29 112.72.12.6

АЛЬ ХЭДИЙН Л АВЧ ЭХЛЭХ БАЙСАН ЮМ ЯМАР Ч ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ, МАХНЫ ҮНЭ ДУРААР ӨСГӨДӨГ ТЭГСЭН МӨРТӨӨ ЗАЛХУУ ХАДЛАН ТЭЖЭЭЛЭЭ БЭЛДЭХГҮЙ ЦАС ЗУД БОЛОХООР ҮХЛЭЭ ХАТЛАА ЭЛГЭВЧ НЭМНЭЭ ӨВЧ ТООС ГЭЖ НЭХЭХИЙГ НЬ ЯАНАА. ИРГЭН БҮР ТАТВАР ТӨЛӨХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТАА Л МӨРД. ХЭН ТЭДЭНД ДАВУУ ЭРХ ОЛГОСОН ЮМ.

Avatar

zochin 2019-08-29 203.217.138.1

Ямаанаас бүр өндөр татвар авах хэрэгтэй. Тэгээд монголын бэлчээр сайжирна.

Avatar

zochin 2019-08-29 203.217.138.1

Тиймээ малчдаас татвар авч байх хэрэгтэй тэгээд малыг нь дроноор тоолж байр хэрэгтэй. тэгэхгүй бол наадуулчин худлаа ноолношүү

Avatar

САЙХАНБИЛЭГ 2019-08-29 49.0.218.142

ЗӨВ АДИЛХАН ТАТВАР ТӨЛЦГӨӨЕ

Avatar

зөв зөв 2019-08-29 185.220.101.22

одоо тэгээд малчид нь ч гэсэн үнэээ нэмээд махаа хэнд зарахаа өөрсдөө шийдэж байг

Avatar

Зочин 2019-08-29 66.181.161.16

Малын хөлийн татвараа ч ав, махны экспортын татвараа ч өсгө.

Avatar

Gonesod 2019-08-29 66.181.161.78

Малчид малын хөлийн татварыг төлдөг болох нь зөв, харин хэрхэн тогтоохыг сайтар ярьж хэлэлцэж тогтох хэрэгтэй, одоо бэлчээрийн даац хэтэрсэн, чанаргүй мал олон болсон гээд асуудлууд гараад байгаа биз дээ,

Avatar

Зочин 2019-08-29 188.63.166.135

Malchid nertei ene debiluudiig denduu erhluuleh yum. Mongoliin hugjiloos hoish tatah baigaa hunii signups sh dee

Avatar

Зочин 2019-08-29 66.181.161.16

Малчид байхгүй бол хөгжлийн оргилд хүрээд, австрали хонины мах, аргентин үхрийн мах, хятадын 6 хөлтэй тахианы мах идээд, жаргал цэнгэлийн манлайд хүрэх гээд байна уу?

Avatar

цүнх баригч 2019-08-29 103.240.241.110

МАН-г мангартуулж байгаад малчдаас татвар авах шийдвэр гаргуулах юм бол манай АН шууд ялах гээд байдаг , уул нь малдаас татвар авбал угаасаа жилээс жилд цөөрч байгаа малчид бүр хурдан цөөрөөд гадаадаас гахай тахиа зөөж идэхээс аргаггүй болно, унаган хотыхон угаасаа хятад удамтай гахай тахианд мал малчин 2т дургүй

Avatar

irgen 2019-08-29 202.21.98.138

маны мангар мин ажил хийж сур. уйланхай хүүхэд шиг уруул дэвсээд нусаа гоожуулаад л айлын хүүхэд ховлож байдаг хүүхэд шиг юм л бол ан гэж хуцах юм. 100жилийн түүхтэй намын чадвар ердөө л энэ үү ичиж амьдар. татвар төллөө гээд малчид цөөрдөггүй юм . яахаараа ман д дандаа ийм мангарууд байдаг юм бэ

Avatar

Зочин 2019-08-29 66.181.161.104

Энд АН, МАН ялах уу, ялагдах уу гэдэг чухал биш. Малчдын тоо өсөх үү, буурах уу гэдэг ч 2-р асуудал. Хамгийн гол нь бэлчээр байх уу, байхгүй юу гэдэгтээ тулаад байна. Бэлчээр байхгүй бол малчид ч байхгүй, бид хүнсээрээ бусдаас хараат болно. АН, МАН бүр цаашаа биз дээ.

Avatar

мгл 2019-08-29 122.201.21.126

малчид татвараа огье гэдэг,харин ходоонии мэдээлэл муутай иргэдииг хуурч худлаа амлаж саналыг нь аваад гаршчихсан манан мафи л хойш нь тавьж сонгууль унахаас болгоомжилж улсаа,малчидаа ч алсаар ирсэн

Avatar

Зочин 2019-08-29 66.181.161.75

Малчид малчид гэж ярихаа болиод одоо бэлчээр гэж ярих цаг болсон. 70-80 сая малтай хэдэн жил болох юм бол бэлчээрийг талхлаж дуусгана. Бэлчээр байхгүй бол малчид байхгүй. Бэлчээр байхгүй бол Улаанбаатар хот 3 сая хүнтэй болж хөдөө орон нутаг эзгүйрнэ. Тэр цагт жинхэнэ үзээгүй юмаа үзэж өлсгөлөнтэй нүүр тулах болно.

Avatar

Зочин 2019-08-29 66.181.189.221

Ххмгийн гол асуудал бэлчээрийн даац хэт давснаас байгалийн нөхөн сэргэлт явагдаж чадахгүйгээс цөлжилтийн цар хүрээ нэмэгдэж байгаад л гол учир байгаа.

Avatar

Зочин 2019-08-29 122.201.31.218

Яаж ч бодсон татвар авах нь зөв ш дээ. Одоо сонгуульдах гэсэн улс төрчдийн л хийсэн ажил. Бид махаа худалдаж аваад л идэж байгаа.

Avatar

Зочин 2019-08-29 66.181.161.9

Махыг хятад руу экспортлож болно. Тэгэхдээ Бээжин юм уу Хөх хотод зарагдаж байгаа махны үнэ Улаанбаатар хотод зарагдаж байгаа махны үнийн зөрүүтэй тэнцэх хэмжээний татвар ногдуулах хэрэгтэй. Хэрвээ тийм татвар ногдуулах юм бол хятадууд махыг үнэ цохиж авч чадахгүй, үнэ цохиж авах нь ашиггүй болох ба бидний идэх махны үнэ ч тогтвортой болно.

Avatar

Ленин 2019-08-29 66.181.187.194

Малчид хотынхоныг ядуурлаас аварч байгаа гол найдвар. Идэш уушаар хангаж, хямд сүү цагаан идээгээр витминжүүлж зах зээлийн хар шуурганд үхүүлчихээгүй авч ирсэн. Татвар татаас очих ёсгүй. Тэд сайн бол бид сайн

Avatar

Зочин 2019-08-29 66.181.187.194

1000-С дээш гарсан малын тоогоор амьд малын татвар ногдуулж малгүй өрх айлыг хөдөө сууршуулхад тэтгэлэг болгон өгч болно

Avatar

Зочин 2019-08-29 202.131.231.2

Зуд болохоор хандив тусламж авдаг гэнэ. Яг үнэндээ тэр тусламж энэ тэр чинь Сумын дарга сэтэртэй хэдэн нөхдийн хамаатнуудад л очдог байх. Энгийн малчдад бол хүртээл ч байхгүй.

Avatar

Зочин 2019-08-29 202.131.231.2

Өвлийн хүйтэнд ганц өдөр хонинд явж үзээгүй, ганц хавар мал төллүүлж үзээгүй, Ганц шөнө адуу манаж үзээгүй юу мэдэхгүй нөхдүүд бүхнийг мэддэг аятай мэдэмнхийрч бичих юм. Хөдөөний амьдралыг зуны дэлгэр цагаар айраг тараг горьдорж хаа нэг очсон сэтгэгдлээрээ бүү төсөөл. Дэлхийн зах зээлд 1кг мах 20-30$ байхад Монголчууд 2-5$ махаа худалдаж авч байна. Энэ чинь малчдын буян биш үү.

Avatar

Зочин 2019-08-29 122.201.24.13

Бүгд шудрагаар татвар төлөх ёстой

Avatar

Зочин 2019-08-29 150.129.143.112

Би заавал малчин байж үзэж байж мах идэх ёстой юу? Оногдсон, оногдсон, эсвэл сонгосон сонгосон амьдралаараа л амьдарч байгаа шүү. Яг ийм тайлбар хийдэг хүмүүс цөөрсөн байгаа нь сайн байна

Avatar

Зочин 2019-08-29 103.26.195.191

Жагаагийн ярьсан зүйл маш зөв шүү. Малчдаас татвар авах хэрэгтэй. Өвлийн бэлтгэлээ базааж өвс тэжээлээ бэлтгэхгүй найрласаар зуныг дуусгадаг. Өвөл зуд боллоо малд өгөх өвсгүй боллоо гээд улсаас үнэгүй өвсөө аваад малдаа өгнө бас малын нэмнээ гэх мэт дээр үеийг хэллэгээг төлийн бэлтгэлээ хотын биднээр бэлдүүлчихнэ. Мал махаа өндөр үнээр борлуулж хотын биднийгээ шулчихна. Хөдөөнийхөн өөрсдөө өөхөө хүлхээд торгоор биеэ ороогоод найр хэсээд прус 30 унаад тэнэгтэж өгнө. Болимоор юмаа

Avatar

зочин 2019-08-29 66.181.168.81

сайд дарга нар УИХ-ын гишүүд, бөхүүд, уяачид албан байгууллагууд бүгд хэдэн мянгаар тоологдох малтай тэр бүү хэл хятадууд хүртэл мал аваад малчдаар харуулж байгаа тиймээс татвар ярихаар тэгс гээд чимээгүй болдог шүү дээ одоо үүнийг маш нарийн зохицуулах татвар зав оногдуулах цаг нь болсон

Avatar

zochin 2019-08-29 192.82.66.43

Түцэнд суудаг гутал засварчин хүртэл татвар төлж байгаа ш дээ. сар суугаад 30 хуудас орчуулга хийж хөлсөө авдаг хүн ч татвар төлж байгаа

Avatar

Zochin 2019-08-29 37.166.49.152

Aihtar zud bolood ene maliig 20 saya bolgoh heregtei

Avatar

Зочин 2019-08-29 202.179.26.27

Эхний ээлжинд татвар төлдөггүй хүмүүст төрийн шагнал өгдөггүй болох хэрэгтэй.

Avatar

Б 2019-08-29 43.228.130.246

1000аас дээш малтай хүнээс маалын тоогоор шаталсан татвар авах нь зөв
1000аас доош малтай хүнийг бүх татвараас чөлөөлөх нь зүйтэй

Avatar

Зочин 2019-08-29 103.10.23.95

1000аас дээш малтай хүнээс маалын тоогоор шаталсан татвар авах нь зөв
1000аас доош малтай хүнийг бүх татвараас чөлөөлөх нь зүүтэй

Avatar

Зочин 2019-08-29 202.131.243.190

Татвараас зугтаад малаа хуваагаад бүртгүүлчихнэ.

Avatar

Малчин 2019-08-29 202.131.225.197

Хий дэмий олон тоо малчиндаа ч тээртэй. Маллах ажил л нэмэгдэнэ. Тэхээр малыг 3 наснаас эхлээд татвар тогтоогоод жил бүр нас нэмэгдэх бүрт татвар нь нэмэгддэг болгох. Ялангуяа үржлийн бус малыг хий дэмий маллаад газар талхлаад байх нь хэнд ч хэрэггүй үрлэг зарлага ажил хөдөлмөр юм. эр малыг 3 настайд нь зарчуул ямар ч татвар төлөхгүй. Зах зээл дээрх хангамж нэмэгдэнэ. Малчид олон мал зарж, орлого нэмэгдэж, зардал хөдөлмөр багасна. Махны үнэ бууна. Бэлчээр сайжирна.

Avatar

зочин 2019-08-29 202.126.89.27

байгаль орчины доройтол бол мал хэт ихсэж бэлчээрийн даац хэтэрснээс болж байгаль орчны доройтол болж байна дан ганц уул уурхай руу буруу чихэх нь туйлын буруу харин малын хэт их өсөлт бэлчээр, байгаль орчны доройтолд хүргэж байгаа. Ялангуа ямаа ургамалыг үндсээр нь идэж сүйтгэдэг мал

Avatar

зочин 2019-08-29 202.126.89.27

энэ маш зүйтэй санал, монгол улсын иргэн бүр тэгш эрхтэй гэж үндсэн хуулиндаа заачихаад малчид татвар төлдөггүй тэгээд зуд болохоор малчид тусламж гээд л жирийн иргэдэс хандив тусламж авдаг. нийгмийн даатгал төлөхгүй байгаа зэрэг алагчилах явдлыг таслан зогсоох шаардлагатай эцсийн эцэст мал хувийн өмч шүү

Avatar

Зочин 2019-08-29 24.16.129.111

yaaaag Ynen!!!!

Avatar

Зочин 2019-08-29 203.91.115.53

Yvj tsagaan hoolton l bolhoos

Avatar

irgen 2019-08-29 59.153.84.70

avah heregtei hamag unegui yumiig ted ashiladag ..baigalig suitgedeg hotiig pruiseer duurglee avah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж