Хүслээр чинь би бүхнийг хийе
Хүйтэн сэтгэл л надад бүү гаргаач
Эелдэг атлаа цэвдэг сэтгэлд минь хайрын үр тарьчихаад
Эргүүлээд түүнийгээ ганцаардлын элсэнд бүү суулгаач
Учир нь хайрт минь тэр үр чинь
Ургаад хэдийнээ цэцэг болчихсоон
Услах эсэх чинь чиний дур ч гэлээ
Ургаж буй газар нь сэтгэл минь юм шүү дээ
Хайргүй ээ би чамд гээд хаяж болноо намайг