Канадын Эдмонтон хотын оршин суугч Бон Труонг 20 жилийн турш нэг ижил тоонуудаар хонжворт сугалаанд оролцсоны эцэст 60 сая ам.доллар хожжээ. Тэрбээр анх сугалаанд хожсон тухайгаа 2018 оны аравдугаар сарын 26-нд мэдсэн ч тэр их мөнгийг хэрхэн зөв зарцуулах тухайгаа бодож 10 сар хүлээхээр шийдэж, саяхан хонжвороо авсан байна.
Труонг эхний ээлжинд шинэ байр худалдаж авах бөгөөд ирээдүйдээ зориулж багагүй мөнгө хадгалахаар төлөвлөсөн гэнэ. Мөн ирээдүйд хэрэглэх мөнгөө ч хадгалахаар шийджээ.
“Lotto Max” хэмээх сугалаанаас ийн их хэмжээний мөнгө хожсон бөгөөд түүний азын тоонууд нь 2, 3, 4, 8, 9, 20, 30 ажээ. Эдгээр тоонууд нь түүний амьдралын чухал үйл явдлуудын он, сар, өдөр болон гэр бүлийнхнийх нь төрсөн он, сар, өдрүүд юм байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ