НОСК: Маргаашаас тэнцсэн иргэдтэй гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

НОСК: Маргаашаас тэнцсэн иргэдтэй гэрээ байгуулна

НОСК: Маргаашаас тэнцсэн иргэдтэй гэрээ байгуулна

 “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр /2019.08.29/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн орон сууцны корпорци” /НОСК/  ХК-ийн  дэд  захирал  С.Дорждэрэм “Долдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлуулсан.  Энэхүү журмынхаа дагуу долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахим бүртгэлийг иргэдийн дунд нээлттэй явуулсан. Ингэхдээ түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах юм. 

Цахим бүртгэлд дээрх найман ангиллын түрээслээд өмчлөх, энгийн түрээс гэсэн 16 төрөл дээр нийтдээ 3558 иргэн бүртгүүлсэн. Эдгээрээс 582 иргэнд 972 айлын орон сууцны 60 хувьд ногдож байгаа. Үлдсэн 390 айлыг газар чөлөөлтөөр байр нь олгогдоно.

Орон сууцыг газраар чөлөөлөх журмыг боловсруулаад дууссан. Ирэх долоо хоногт олон нийтэд журмаа танилцуулна. 972 айлын орон сууц бэлэн болсон. Одоо ганцхан улсын комисс хүлээж авах л дутуу байгаа.  Бид сонгон шалгаруулалтыг хууль хүч болон иргэдийн оролцоотойгоор шударга нээлттэй явуулж наймдугаар сарын 13-ны орой НОСК-ийн албан сайтаар дамжуулж иргэдийн эрэмбийг мэдээлсэн. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг наймдугаар сарын 19-өөс 23-ны өдрүүдэд  нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж иргэдийн материалыг хүлээж авсан.

Энэ долоо хоногт манай ажилтнууд иргэдийн цахим бүртгэлт дээрх мэдээлэл цаасаар ирсэн мэдээллүүдийг хоорондоо хэр нийцэх мэдээллийн үнэн бодит эсэхийг нэг бүрчлэн шалгасан. Маргааш /2019.08.30/орон сууцны зөвлөх комисс хуралдана. Хурлаар хоёр асуудал шийдэгдэнэ.

Нэгдүгээрт эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл нь үнэн бодит, зөрчилгүй байвал иргэдийн мэдээллийг эцэслэн баталж, цаашид НОСК-д гэрээ байгуулах, байр, давхраа сонгох зэрэг ажлууд хийгдэнэ. Хоёрдугаарт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн  эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн 30 айлтай гэрээ байгуулна. Маргаашаас эхлээд эрэмбийн дагуу дараагийн иргэд рүү нэг бүрчлэн ярьж мэдээлэл өгнө” гэв.

ИРГЭД БУРУУ БҮРТГҮҮЛЭХ ЭСВЭЛ АЛБААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГВӨЛ  ХАР ЖАГСААЛТАД ОРНО

Нийслэлийн орон сууцны корпорци” /НОСК/  ХК-ийн  захирал Б.Сүхбаатар“Бүртгэлтэй холбоотой сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй. Ажил гацаж зогссон зүйл байхгүй. Иргэдийг эхний ээлжид сонгон шалгарсан байдлаар нь жишээ татаж ярья. Тухайлбал, байраа түрээслэх залуу гэр бүлийн ангилалд 6-14 жил ажилласан залуучууд нийгмийн даатгал төлснөөрөө орж байна. Байраа түрээслээд өмчлөх ангилалд 12-16 жил ажилласан иргэд, төрийн албан хаагчид энгийн түрээсийн ангилалд 25-45 жил ажилласан иргэд, түрээслээд өмчлөх ангилалд  34-44 ажилласан хүмүүс орж ирсэн байх жишээний.

Ахмад настны ангилалд энгийн түрээсийн ангилалд  87-100  настай ахмадууд орсон бол түрээслээд өмчлөх ангилалд 91-102 настай ахмадууд орсон. Хэрэв 3000 орон сууц баригдах юм бол 70-аас дээш насны ахмадууд бүгд  хамрагдах боломжтой гэдгийг тоо баримтууд харуулж байна.

Цахим бүртгэлийн давуу тал нь маш том судалгаа болж байна. Нөгөөтэйгөөр хамгийн шударгаар хэн нэгэн хүний оролцоогүйгээр явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэрэв иргэд буруу бүртгүүлэх юм уу албаар худал мэдээлэл өгвөл хар жагсаалтад орж  байгаа. Тиймээс сонгон шалгаруулалтад орсон иргэдээс зарим нь нь өөрсдөө мэдээллээ албаар буруу хийсэн учраас материалаа өгөхөөс татгалзсан” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж