Inter core i3, i5 & i7 ялгаа, гүйцэтгэх үүрэг

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Inter core i3, i5 & i7 ялгаа, гүйцэтгэх үүрэг

Процессор нь компьютерын тархи гэсэн үг юм. Гэхдээ хүний тархинаас хэд дахин илүү хүч шаарддагаараа өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Intel дээр Core i3 & i5 & i7 гэх бичвэр байдаг ба яг юугаараа ялгаатай байдгийг бид төдийлөн сайн мэддэггүй.

Энэхүү i3, i5, i7 -ийн тоо нь өсөх тусам үзүүлэлт сайжирдаг гэсэн бүрхэг ойлголттой байдаг билээ. Тиймээс та бүхэндээ Core i3 & i5 & i7 тус бүрийн ялгаа, дэлгэрэнгүй  мэдээлэл хүргэж байна.

Inter core i3, i5 & i7

Intel core i7 нь i5аас илүү байх ба i5 нь i3 илүү гүйцэтгэх үүрэгтэй байна.

i3, i5, ба i7 core зүгээр ч нэг процессор биш юм. Ингэж нэрлэсэн нь гүйцэтгэх үүргийг тодорхойлох ба тоо нь их байх тусам CPU хурдан байдаг

Core i3 нь dual-core процессортой байх бөгөөд Core i5 & i7 загвар нь dual-core, quad-core-н хосолсон процессортой байна. quad-core нь мэдээж dual-core-с илүү сайн гэхдээ та үүнд санаа зовох шаардлагагүй.

Intel-н модель дугаарууд ямар утгатай вэ?

Таны харж байгаачлан модель дугаарын агаар нэг буюу хэд хэдэн үсэг бичигдсэн байна.

U, Y, T, Q, H, G, ба K. Ямар утгатайг доор тайлбарлав

  • U: Ultra Low Power.U гэсэн тэмдэглэгээтэй нь зөвхөн зөөврийн компьютер дээр бичигдсэн байна. Энэ нь эрчим хүчний зарцуулалт бага буюу батерейнд сайн эсвэл батерейнд бага ачаалал өгдөг гэсэн утгатай юм
  • Y: Low Power.Ү гэсэн тэмдэглэгээг та хуучны үеийн зөөврийн компьютер болон утасны процессороос олж харна.
  • T: Power OptimizedСуурийн компьютерийн процессорт тэмдэглэгдэнэ.
  • Q: Quad-Core. дөрвөн цөмтэй процессор гэдгийг онцолдог
  • H: High-Performance Graphics Маш сайн графикийн үзүүлэлттэйг илтгэнэ.
  • G: Includes Discrete Graphics.Энэхүү тэмдэглэгээг ихэвчлэн зөөврийн компьютер дээр бичигддэг ба GPU процессортойг /тусдаа дүрс боловсруулах нэгжтэйг/ илэрхийлнэ.
  • K: Unlocked. Процессорын ажиллагааг нэмэгдүүлэх боломжтой.

Дээрх тоо үсгийн утгыг системээс хараад уншиж сурах нь ямар процессор танд хэрэгтэй болохыг дэлгэрэнгүй мэдээлэл уншихгүйгээр мэдэр боломжтой. Мэдээж худалдан авахын өмнө эдгээр мэдээллийг уншиж мэдсэн байх шаардлагатай

Hyper-threading

Physical core /Бодит цөм/ ихэнхдээ процессорын хурдыг тодорхойлдог. Гэхдээ орчин үеийн CPU хэрхэн ажилладаг вэ? Virtual core /Хийсвэр эсвэл логик цөм/ той процессор хурдаа нэмэх үйл явцыг Hyper-Threading технологи гэж нэрлэдэг.

Hyper-threading -н нэг бодит цөм хийсвэрээр 2 цөм шиг ажилладаг ба энэ нь олон төрлийн ажиллагааг хоёрдогч бодит цөм ашиглахгүйгээр гүйцэтгэдэг байна. Энэхүү технологи нь системээс илүү их хүчийг шаарддаг.

Хэрэв процессор нь hyper-threading технологийг дэмжин ажиллаж байвал 4 хийсвэр цөм илүү хурдан байхыг илтгэнэ. Бодит цөм нь хийсвэр цөм-с илүү хурдан ажилладаг хэдий ч, quad-core тэй CPU нь hyper-threading –тэй dual-core CPU-гээс илүү хурдан гүйцэтгэлийг үзүүлнэ.

The Intel Core i3 & i7 загварууд hyper-threading-г дэмждэг байна. Гэхдээ Intel Core i5 загварт hyper-threading дэмжин ажилладаггүй.

Turbo boost

Intel core i3 нь Turbo Boost дэмждэггүй. Core i5 & i7  загвар дээр Turbo Boost дэмждэг байна. Turbo Boost гэдэг нь тухайн процессор өөрийн ажиллах давтамжаа өсгөхийг хэлнэ. Тухайлбал тоглоом тоглож байх үед танд илүү хүчин чадал шаардлагатай бол turbo boost ажиллах хүчийг нэмэлтээр гаргаж өгнө гэсэн үг юм.

Turbo Boost нь мэргэжлийнд зориулагдсан видео хийх, засварлах, видео тоглоом тоглох, график боловсруулахад хамгийн тохиромжтой. Учир нь эдгээр үйлдлүүд хүчин чадал илүү их шаардаг. Бусдаар бол Microsoft Office програм дээр ажиллаж, интернет хайлт хийхэд илүү ялгаа байхгүй

Inter core i3, i5 & i7 Кеш багтаамж

Процессорын хурдыг нэмэх( Hyper-Threading) болон ажиллах давтамжийг өсгөхөөс (tubo boost) өөр нэг үүргийг кеш багтаамж гүйцэтгэнэ. Кеш гэдэг нь процессорын өөрийн санах ой ба хувийн RAM-н үүргийг гүйцэтгэнэ.

RAM тай адилхан ба кеш санах ой их байх тусмаа сайн байна.

Нэгээс илүү олон хайлт хийн цонх нээх үед кеш-д хадгалагдаж байдаг ба олон удаагийн давтамжтайгаар нэг сайт руу хандалт хийх үед процессорт автоматаар хадгалагдаж дараачийн хайлтаар маш хурдан гарч ирэх үйл явцыг дэмжихийг кеш санах ой гэнэ.

Core i3 загвар нь ихэнхдээ 3MB кеш -тай байх ба Core i5 загвар нь 3MB болон 6MB кеш -тай байдаг. Харин Core i7 загварын кеш нь 4MB с 8MB хооронд байна.

Та өөрийнхөө хэрэгцээнд зориулан процессороо зөв сонгох хэрэгтэй.

  • Intel Core i3:Анхан шатны хэрэглэгчдэд илүү тохиромжтой. Илүү хямд. Интернэт хайлтын хурд сайн, Microsoft Office програм дээр ажиллаж, Видео call хийх болон сошиал дээрх мэдээ мэдээлэл үзэхэд тохирсон. Тоглоом тоглох болон мэргэжлийнхэнд тохиромжгүй
  • Intel Core i5:Дунд шатны хэрэглэгчидэд зориулагдсан. Барааныхаа үнэд тохирсон чанартай гүйцэтгэлтэйг сонгохыг хүссэн хэрэглэгчид i5 сонгох нь илүү ухаалаг сонголт болно. Хэрэв та худалдан авахдаа G болон Q процессортой, нэмэлтээр H -график үзүүлттэй процессортойг сонговол тоглоом тоглож болно.
  • Intel Core i7:Мэргэжлийн хэрэглэгчидэд зориулагдсан. Олон үйлдэлийг нэг дор хийхээс гадна хэд хэдэн цонх нэгэн зэрэг нээх боломжтой. Аппликейшн татахад өндөр хурд шаарддаг ба татаж авах, уншихад цаг их зарцуулахгүй

Таны хэрэгцээнд нийцүүлэн Intel core i3, i5 & i7 процессортой зөөврийн болон ширээний компьютерийг та Нэкст электрониксийн өөрт ойр бүх салбаруудаас авах боломжтой.

Шууд захиалга утас: 7719-1919

Онлайн худалдан авалт таны цаг завыг хэмнэнэ.

http://next.mn/index.php/category/show/categoryId/62

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж