Мексикийн Веракрус мужийн Коацакоалькос хотын далайн эргийн нэгэн бааранд гэмт этгээдүүд халдлага үйлдэж, 25 хүний амь хохирч, 13 хүн шархаджээ.
Тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор хэвлэлийн бага хурал дээр “Гэмт хэрэгтнүүд бааранд нэвтэрч, хаалгыг нь түгжээд, яаралтай тусламжийн гарцуудыг хааж, гал тавьсан байна. Энэ халдлага хамгийн хүмүүнлэг бус үйлдэл. Гэмт этгээдүүд эрх мэдэлтнүүдтэй хуйвалдсан байж болзошгүй. Ийм байдлаар зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж байгаад харамсч байна. Гэмт этгээдүүдийг баривчилсан боловч сулласан орон нутгийн прокуроруудыг шалгах хэрэгтэй” гэж хэлжээ.
Тус мужийн ерөнхий прокурор Хорхе Винклер Ортис “Бааранд халдлага үйлдсэний улмаас 25 хүн амиа алдаж, ес хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд заримынх нь биеийн байдал сайнгүй байгаа талаар мэдэгдсэнийг “El Financiero” сонинд мэдээлсэн байна.
Цагдаа нарын мэдээлж буйгаар, мягмар гаригийн шөнө гэмт этгээдүүд гаднаа “The White horse Nightclub” хаягтай, "Кабалло Бланко" бааранд халдлага үйлдсэн байна.
Эх сурвалж: THE INDEPENDENT
Холбоотой мэдээ