Транс тосны хяналтын тухай хуулийн төслийн судалгааны асуудлаар “Сүү” хувьцаат компани дээр ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Транс тосны хяналтын тухай хуулийн төслийн судалгааны асуудлаар “Сүү” хувьцаат компани дээр ажиллалаа

Транс тосны хяналтын тухай хуулийн төслийн судалгааны асуудлаар “Сүү” хувьцаат компани дээр ажиллалаа

Сүүлийн үед транс тос гэх зүйлийн талаар ихээр ярих болсон. Энэ талаар мэдээлэл муутай зарим хүний хэлж буйгаар “эцэстээ идэх юм олдохгүй нь” гэдэг муйхар тайлбараар өөрийгөө хуураад байгаа юм.

Мэдээж тосыг ханасан, ханаагүй гэж хоёр ангилдаг гээд эхлэхээр хүн бүр химич биш учраас нарийн ойлгоход төвөгтэй. Тэгвэл хамгийн энгийнээр тайлбарлахад үйлдвэрийн аргаар гаргаж авсан тосыг транс тос гэдэг. Тухайлбал, Монголчууд бидний хэрэглэж заншсан масло, маргарин зэрэг багтдаг. Энэ нь шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу болгосон бүтээгдэхүүн юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2023 он гэхэд үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тосыг хоол хүнснээс хасах төлөвлөгөө боловсруулжээ.

REPLACE нэртэй энэхүү төлөвлөгөөнд  дэлхийн бүх улс орнуудад транс тосыг хүнснээсээ хасах зааварчилгаа багтсан ба 2023 он гэхэд транс тосыг хоол хүнсэнд ашиглахаа бүрэн зогсоох талаар тусгажээ.

Транс тос бусад тоснуудын адил хурдан мууддаггүй атлаа хүний биед сөрөг нөлөө үзүүлэх нь их. Цусан дахь “муу” холестерины  хэмжээг ихэсгэн, зүрх судасны эмгэг, харвалт, чихрийн шижингийн 2-р хэлбэрийг үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Зүүн Азийн улсууд зүрх судасны эмгэг болон транс тосын хэрэглээгээрээ дээгүүрт бичигдэж байна. Латин Америкийн зарим орнууд энэ тал дээр арга хэмжээ авч эхэлсэн бол Өмнөд Африк тус асуудлыг хуулийн хүрээнд шийддэг болсон байна.

2015 онд гэхэд АНУ-ын Хүнс, эмийн агентлаг транс тосны гол эх үүсвэр болох устөрөгчийн тусламжтай хатууруулсан тосыг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэх болсон ба хоол хүнс үйлдвэрлэгчдэд  транс тосыг үйлдвэрлэлтээсээ бүрмөсөн хасахад 3 жилийн хугацаа өгч, 2018 онд транс тосыг хэрэглээнээс бүрэн халжээ.

Харин Монголд транс тосны хэрэглээ тодорхой хуулийн зохицуулалт байхгүй явсаар иржээ. Энэ талаар хүний их эмч, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа хэвлэлийн хурал хийн мэдэгдэж байсан бол тэрээр транс тосны хэрэглээг бууруулахад анхаарч “Транс тосны хяналтын тухай хууль”-ийг санаачлан төслийг нь гаргаад эрдэмтэд, үйллдвэрлэгчид, хэрэглэгчдээс судалгаа авч, шат дараалласан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа юм байна. Тэрээр төслийн багийхантайгаа энэ сарын 28-ны өдөр Сүү хувьцаат компани дээр ажиллаж, цөцгийн тосны үйлдвэртэй танилцаж, цэвэр цөцгийн тосоор монголчуудыг хангах боломж, үйлдвэрлэх  хүчин чадлын талаар ярилцсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж