Цахилгааны үнэ нэмэгдсэн нь мянган зовлон өдөөжээ | News.MN

Цахилгааны үнэ нэмэгдсэн нь мянган зовлон өдөөжээ

Цахилгааны үнэ нэмэгдсэн нь мянган зовлон өдөөжээ

Суурь үнэ нэмэгдсэнээс бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, макро эдийн засагт нөлөөлнө

Цахилгааны үнэ нэмэгдсэн нь мянган зовлон өдөөжээ

Зуны турш налайж, найрлаж амарсан монголчууд намар болмогц ажил, амьдралын хэмнэлдээ орж “ус, цахилгааны төлбөр яагаад нэмэгдчихэв ээ” гэсэн асуулттай тулгарлаа. Хариулт нь “цаанаасаа” гэсэн жижүүрийн үгтэй. Энэ үгийг нарийн тайлбар дагалдаж буй учир хэрэглэгч бүрт таниулах нь чирэгдэл, зардал шаардах ажил учраас “цаанаасаа” гээд хэлчих нь “мянган үгийн таглаа” болох дог. Гэхдээ асуудал нь тайлбар тавьж, танилцуулах үйлчилгээндээ бус юм. Гол нь энэ он гараад цахилгаан, цэвэр усны үнэ яагаад нэмэгдсэн бэ гэдэгт байгаа юм. Бүр нарийвчилбал хэдэн төгрөгөөр нэмэх шаардлага хаанаас үүсэв гэдэгт буй.

Цахилгааны үнийг эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Тус байгууллага өнгөрсөн хавар цахилгааны үнийг 16 хувиар нэмэх шийдвэр гаргаж төвийн бүсийн цахилгааны төлбөрийг квт/цаг тутамд 12 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал, 150 квт/цаг хүртэлх хэрэглээтэй энгийн тоолууртай өрхийнх нэг квт/цаг тутамд 98.4 төгрөг байсныг 110.4 төгрөг болгожээ. Мөн хоёр тарифт тоолууртай айлын өдөр, оройн хэрэглээг тус бүрд нь 12 төгрөгөөр нэмсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нэг өрхийн цахилгааны дундаж хэрэглээг 220 квт/цаг гэж үздэг бөгөөд 12 төгрөгийн нэмэгдлээр тооцвол нэг өрх жилдээ 31.6 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт нэмж тушаах болж байна. Үүн дээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрт 10.5 мянга, суурь үйлчилгээний хөлс хоёр мянга, телевизийн хураамж 1200 төгрөг гээд жилдээ 80.4 мянган төгрөгийг хэрэглэсэн цахилгааны үнээсээ гадна төлөх болжээ.

Өрхийн хэрэглээнд ийм хэмжээний зардал нэмэгдсэнийг одоогоор тооцож эсэргүүцсэн хүн алга. Уул уурхай эрхлэгчдээс авах цахилгааны төлбөрийг нэмээгүй атлаа өрхийн хэрэглээний цахилгааны үнийг нэмсэн нь төр “иргэд дуугүй төлнө” гэж тооцсоных буй за.

Энэ нь иргэн бүрийн ухамсар, санхүүгийн боломж чадвартай холбоотой учир энэ удаад хов зөөгөөд л орхиё.

Харин үйлдвэрлэл, ААН-ийн цахилгааны төлбөрийг нэмсэн нь эдийн засагт нөлөөлөх, цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх учир дуугүй сууж боломгүй.

Үнэ тогтоохдоо салбарын төлөөлөл, судлаачдын саналыг авдаг болмоор байна

Эрчим хүчний зохицуулах хороо ААН-ээс авах цахилгааны төлбөрийг ч энгийн, өдөр, орой, шөнө ялгалгүй квт/цаг тутамд нь 12 төгрөгөөр нэмсэн.  Энэ нэмэгдэл үйлдвэрлэгчдэд нөлөөлөх нь дамжиггүй. Сарын орлогоосоо хэдэн саяар нь цахилгааны төлбөрт өгдөг компаниудад квт/цаг тутмын 12 төгрөгийн нэмэгдэл гэдэг шууд нөлөөлөхөөс гадна овоо хэмжээний төлбөр гарна гэсэн үг. Мэдээж энэ нэмэгдэл төлбөрийг бүтээгдэхүүний үнэд шингээж, худалдан авагчаас гаргуулж байгаа нь гарцаагүй. Тэгэхээр эцсийн бүлэгт ААН-ийн цахилгааны үнийн нэмэгдэл таны, миний халааснаас гарч байна гэсэн үг. Тийм учраас дуугүй сууж, “дуулсан дууг нь түрмээргүй” байна. Энэ үүднээс үнэ тогтоодог байгууллагын хаалгыг татахад хүрэв.

Эрчим хүчний зохицуулах хорооноо с цахилгааны төлбөр нэмэгдсэн шалтгааныг тодруулахад нүүрсний үнэ 40 хувиар нэмэгдсэн, валютын ханш, импортын цахилгаан, ашиглалтын хөлс 30 хувиар өссөн учир үнэ нэмэхээс өөр аргагүй болсон гэх тайлбарыг өглөө. Тус байгууллагын үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болорэрдэнэ хэлэхдээ “Дээрх олон хүчин зүйлээс гадна Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үнэ нэмэх шалтгаан үүссэн. УИХ-аас 2007 онд тус хуулийг батлахдаа нарнаас гаргаж авч буй нэг квт/ цаг эрчим хүчийг 18, салхиныхыг 9.5 америк центээр тооцож эх үүсвэрээс худалдан авахаар тогтоосон.

Энэ нь одоогийн валютын ханшаар тооцвол 480 төгрөг болж байгаа. Гэтэл нэгж хэрэглэгчид нийлүүлж буй цахилгааны дундаж үнэ квт/цаг тутамд 158 төгрөг байгаа нь алдагдалтай байгаа. Үнийн зөрүүг нөхөх зорилгоор үе шаттайгаар цахилгааны үнэ нэмэх хуультай. Манай байгууллага 2015 оноос хойш цахилгааны үнийг нэмээгүй байсан учир өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан алдагдал үнэ нэмэх шалтгаан болсон” гэж хариуллаа.

Төрийн албан хаагчид хууль хэрэгжүүлэх үүрэгтэй, дээрээс нь алдагдлаа нөх гэсэн захирамжтай учир тэднийг чичлэх нь өвчигнөл болох дог. Харин нэг буруу шийдвэр нэжгээд шалтгаан “доргиодог”-ийг төр баригсдад сануулах хэрэг гарах нь. Үүний тод жишээ нь цахилгааны үнийг нэмснээс цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ дагаж нэмэгдэх шалтгаан болов.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл цэвэр, бохир усны үнийг тогтоодог. Эднийх мөн л өнгөрсөн тавдугаар сард усны үнийг огцом нэмсэн. Тухайлбал, айл өрхийн нэг куб цэвэр, бохир усны төлбөр 200, жижиг үйлдвэрлэл, албан байгууллагынх 380, архи, пиво, ундаа үйлдвэрлэл, автомашин угаалга 440, ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр 450 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийн нэмэх болсон шалтгааны 20 хувь нь цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотой гэж тус зөвлөлийн үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуун ярилаа. Тэрбээр цэвэр, бохир усны төлбөр нэмэхэд цахилгааны үнээс гадна гэр хорооллын усны хэрэглээг хангахад зарцуулсан хөрөнгийг нөхөх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн зардлыг багтаах, ажилчдын цалинг нэмэх “даалгавар” нөлөөлсөн тухай дурдсан юм. Цэвэр ус шахах, бохир ус татуургын ажилд цахилгаан маш их хэрэглэдэг, мөн ус түгээх олон салбарын цахилгааны хэрэглээ нэмэгдэхээр усны үнэд нөлөөлсөн нь энэ аж.

Нэг үнийг дагаж бас нэг суурь үнэ хөдлөхөөр үйлдвэрлэгчдэд бүр ч их дарамт болж, тэр нь бүтээгдэхүүний үнийг дахин өсгөж байгаа юм. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр зөвхөн хэрэглэгчдэд дарамт болоод зогсохгүй дам байдлаар энэ нь үйлдвэрлэгчдэд ч муугаар нөлөөлнө. Иргэдийн орлого дорвитой өсөж, амьжиргаа сайжраагүй энэ үед бүтээгдэхүүний үнийн өсөлт бизнес эрхлэгчдийн борлуулалтыг сааруулна уу гэхээс өсгөхгүй нь ойлгомжтой. Иймээс борлуулалтгүй компани ажлын байраа танах нь гарцаагүй. Мэдээж ажлын байрны хомсдол ядуурал руу хөтөлнө.

Ингээд тооцохоор төрийн алдагдлаас илүү сөрөг нөлөөллүүд макро эдийн засагт үүсэж, нэг мангуу шийдвэр мянган сөрөг шалтгааныг доргионо гэдэг энэ. Гэтэл бид ядуурлыг бууруулна, ажлын байр нэмэгдүүлнэ, инфляцыг нэг оронтой тоонд барина, гуравдагч оронд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэсэн гоё лоозонгийн өмнө зогсож байгаагаа санах хэрэгтэй.

  • Нэг үнийн нэмэгдлийг дагаж бас нэг суурь үнэ хөдлөхөөр үйлдвэрлэгчдэд бүр ч их дарамт болж, бүтээгдэхүүний үнийг дахин өсгөж байна.
  • Уул уурхай эрхлэгчдээс авах цахилгааны төлбөрийг нэмээгүй атлаа өрхийн хэрэглээний цахилгааны үнийг нэмсэн нь төр “иргэд дуугүй л төлнө” тооцсоных буй за.
  • ААНийн цахилгааны үнийн нэмэгдэл эцэстээ таны, миний халааснаас гарах учраас дуугүй сууж, “дуулсан дууг нь түрмээргүй” байна.

    Цахилгаан, усны үнийн нэмэгдэл нэг өрхийн хэрэглээнээс илүү, эдийн засагт нөлөөлж тэр нь олон шалтгааныг доргиодог гэдгийг үнэ тогтоогч хийгээд шийдвэр гаргагч нарт ойлгуулах субъект энд үгүйлэгдэж буйг төгсгөлд нь онцолъё. Ер нь аливаа шийдвэрийг гаргахдаа тухайн салбарын төлөөллөөс асуудаггүй, эрдэмтэн судлаачдын үгийг сонсдоггүй, бүрэлдэхүүндээ багтаадаггүйн “хар гай” манай улсад түгээмэл. үүний нэг нь “ухаангүй ноёд, урагшгүй албад”-ын эл үлгэр юм.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-29 150.129.140.116

цахилгааны үнэ нэмэгдснээр сарын цахилгааны төлбөр сүүлийн 3 сарын дотор шууд л 15000 төгрөгөөр нэмэгдсэн байх юм

Avatar

Хотын иргэн 2019-08-29 103.111.68.3

Цахилгааны үнийг ёстой нэг дураараа нэмэх юмаа, Засаг төр нь ч тоохгүй, анхаарахгүй, ард түмэн ч тэгсгээд өнгөрчихдөг болохоор энэ Эрчим хүчнийхэн үнэхээр даварч байна даа. Сүүлийн 1 жилийн дотор цэвэр 20-иод мянгаар нэмэгдлээ. арай л дэндэж байна, энэ янзаараа нэмээд байвал 1 жилийн дараа жирийн хэрэглээтэй айл өрхий гэрлийн мөнгөнд 100,0-аад мянгыг төлөх нь байна. яана даа

Avatar

Зочин 2019-08-29 202.179.31.48

Хонь төхөөрөх гээд дээш нь харуулахад манай эзэн намайг тэнгэр харуулах гэж байна гэж боддог гэдэг онигоо шиг манай дарангуйлагч нар биднийг өрний тулам болгож дуулгавартай боолчилох гэж байна..

Avatar

Зочин 2019-08-29 202.131.242.174

Иргэдийн амьдралд маш их нөлөөлж байна гэнэт гэнэт л нэмэх юм орон тоогоо цөөлж зардалаа буруулж ажилла.

Avatar

Зочин 2019-08-29 202.131.249.202

Сэргээгдэх эрчим хүчний алдагдлыг ард түмний нуруун дээр үүрүүлэхээ боль. Тэр төр нь татаас өгөх ёстой. Тлеухан хасаг ажлаа хийж байна гэж сагсуураад байхаар станцуудын дотоод хэрэглээ, түгээхийн шугамын алдагдлыг авч үз. Элийрэгч Даваасүрэн худлаа жүжиглэж тууз хайчлаад асуудал шийдэгдэхгүй байна

Avatar

Зочин 2019-08-29 59.153.112.47

махны үнээ дийлэхгүй дпээрээс нь цахилгаан яаж дарлаж байна аа

Avatar

зочин 2019-08-29 59.153.112.47

олсон хэдээсээ зулгаалгаж байвал монголчуудад сайхан кайфтай байдаг юм биш үү

Avatar

Зочин 2019-08-29 122.201.17.100

Цахилгааны үнэ нэмэгдэх ганц нэг зовлонг өдөөж магадгүй, харин цахилгаангүй болбол мянган зовлонг өдөөнө дөө.

Avatar

Зочин 2019-08-29 202.126.89.72

энэ цахилгааныхан дэндүү монофол хогийн газар.Эд нар бид нараас өөр хэнээс тог авах юм гэсэн байдалтай дуртай цагтаа тасалж дуртай цагтаа үнээ нэмнэ.Ард түмэн тэмцэх чадал,зав чөлөө ч алга.Өдрийнхөө аяга хоолны араас төрийн дарамтны гинжэнд зовж амьдрахчаан болж яваа.Төрөөс хэргийн эрхээр ийм байлгаж байгаа юм.Төрийн хулгайч нар яаж дураар дургиж бна хэн ч яаж ч чадахгүй байна шүү дээ, 3-хан сая хүнтэй улсыг ийм ч зовлон туулуулах гэж дээ даан ч дээЭнэ сайхан баян эх орныг минь африкийн араа

Avatar

зочин 2019-08-29 66.181.161.13

Гол нь улирсан баларсан ЗХУ – ын технологийн ТЭЦ үүд маш их зардалтай ажилладаг юм билээ ….Японуудаар ганц атомын цахилгаан станц бариулчихвал ч асуудал 100 жилдээ л нам болно доо …

Avatar

Зочин 2019-08-29 66.181.168.199

доор нэг хүн "ЧАДАХГҮЙ ЮМ БИШ БҮГ;ЭЭРЭЭ ДУУГАЙ Л ӨРlҮҮЛЖ БАЙГАА ХОНЬ ШИГ ДУУГҮЙ СУУЖ БАЙЯ." гэжээ. Энэ ҮНЭН шүү.
нгээнт тэмцэж чадахгүйгээс хойш бүгдээрээ хонь шиг өрлүүлээд, тэрэгний морь шиг ташуурдуулаад л зүтгээд байж дээ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж юутай үнэн.

Avatar

Зочин 2019-08-29 66.181.168.199

сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрт гэх луйвараа зогсоо, шулаачдаа, хэрэглэдэггүй, худалдаж аваагүй зүйлд мөнгө дээрэмдэнэ гэдэг бол луйвар, өөр юу ч биш.

Avatar

Ok 2019-08-29 66.181.161.70

Boon tatvar seh hemjih une geed nemeed alj bna aa kw unechyahav boon nemegdel mongo

Avatar

Үнэ чөлөөл 2019-08-29 202.131.225.197

эрчим хүчний үнийг чөлөөлөх хэрэгтэй. үнэ чөлөөтэй, эрчим хүний компаниуд ашигтай ажилладаг бол хотын утааны асуудал шийдэгдэнэ. хэрэглэгчээ нэмэхийн тулд эрчим хүчний компаниуд өөрсдөө л шугам хоолойгоо татаад зах зээлдээ нэвтрээд эхэлнэ. гэр бүлээрээ гар утас, интернет, кабелийн телевизэд хэдэн төгрөг төлдгөө тооцоод үз. цахилгаан, халаалтад хэдэн төгрөг төлж байгаагаа тооцоод үз.

Avatar

Зочин 2019-08-29 103.14.38.136

Хэрэглээний унийг зах зээлийн зарчмаар челеелех юм бол хеделмерийн хелсийг зах зээлийн хуулиар челеетэй нэсэх естой. Уурэгдчихээд эрхийг нь хянаж болохгуй.

Avatar

Зочин 2019-08-29 202.70.44.46

12 төгрөг * 220 кВт/ц = 31 600 төгрөг гэнэ үү. 2640 төгрөг л болно. Нэг печений үнэ. Наад цахилгааныг чинь үйлдвэрлэх гэж 12 мянган хүн өдөр шөнөгүй хамгийн хэцүү нөхцөлд ажиллаж байдгийг мэдэх үү

Avatar

Зочин 2019-08-29 66.181.161.63

ХУЦНА БИЗ ДЭЭ. ХАРИН Ч 1991 ОНООС ХОЙШ ХАМАГ ГАДААД ЗЭЭЛ ТУСЛАМЖ, ТӨСВИЙН ТАТААСЫГ АВЧ БАЙЖ. МАШ ҮР АШИГГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА. ХУВИЙН СЕКТОР БАЙСАН БОЛ НААНА ЧИНЬ 12 МЯНГА БИШ 5 МЯНГАН ХҮН Л АЖИЛЛАХ БАЙСАН.

Avatar

zochin 2019-08-29 202.131.251.130

tiim shuu unen, dandaa shahaanii medleg bolovsrolgui usan tolgoinuud duuren, medemhiirch buruu zalgaad hotiig toggui heden odor untraasan asuudal garsan. iim bolovson huchintei baij unee nemne lalruud.

Avatar

Зочин 2019-08-29 202.126.89.229

ЧАДАХГҮЙ ЮМ БИШ БҮГРЭЭРЭЭ ДУУГАЙ Л ӨРПҮҮЛЖ БАЙГАА ХОНЬ ШИГ ДУУГҮЙ СУУЖ БАЙЯ.

Avatar

Зочин 2019-08-29 202.131.227.178

чи өөрөө өрлүүлж хятад зах руу ачигдаа

Avatar

Зочин 2019-08-29 59.153.112.47

яг үнэн

Avatar

danhar bvtetsiig tsomtgoochee 2019-08-29 182.160.33.245

erchim hvchnii zaxirgaanii zardal.udirdlagiig bagasgah.sul oron toog tsomtgoh heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж