I. УУЛ УУРХАЙН САЛБАРААС УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛСАН ТАТВАР, ХУРААМЖ
2019 оны эхний 7 сарын байдлаар улсын төсөвт 1.7 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
- Алт 22.2 тэрбум төгрөг,
- Нүүрс 788.7 тэрбум төгрөг,
- Цайр 53.6 тэрбум төгрөг,
- Зэс 723.1 тэрбум төгрөг,
- Төмөр 14.5 тэрбум төгрөг,
- Жонш 19.0 тэрбум төгрөг,
- Бусад 41.0 тэрбум төгрөг,
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 321.3 тэрбум төгрөг буюу 24.0 хувиар өссөн байна. Үүнд:
- Нүүрс 230.4(41.3%) тэрбум төгрөг,
- Зэс 97.9(15.7%) тэрбум төгрөг,
- Төмөр 5.1(53.8%) тэрбум төгрөг,
- Жонш 9.3(96.9%) тэрбум төгрөг,
Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:
- Алт 13.8(38.2%) тэрбум төгрөг,
- Цайр 1.7(3.0%) тэрбум төгрөг.
- Бусад 6.0(12.8%) тэрбум төгрөг.
II. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР
II.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
2019 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 29.1 сая.тн нүүрс, 782.9 мян.тн зэсийн баяжмал, 7.6 тн алт, 3.0 мян.тн молибдений баяжмал, 73.6 мян.тн хайлуур жоншны хүдэр, 27.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 4.7 сая.тн төмрийн хүдэр, 1.8 сая.тн төмрийн хүдрийн баяжмал, 50.3 мян.тн цайрын баяжмал, 4.0 сая баррель газрын тос, 7.3 мян.тн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.8 сая.тн буюу 10.6 хувь,зэсийн баяжмал 22.6 мян.тн буюу 3.0 хувь,төмрийн хүдэр 1.3 сая.тн буюу 38.9 хувь, төмрийн хүдрийн баяжмал 95.7 мян.тн буюу 5.7 хувь, хайлуур жоншны хүдэр 3.8 мян.тн буюу 5.4 хувь, цайрын баяжмал 3.5 мян.тн буюу 7.5 хувь, газрын тос 21.8 мян.баррельбуюу 0.6 хувиар тус тус өссөн байна.
Харин алт 1.6тн буюу 17.4 хувь, молибдены баяжмал 129.0 тн буюу 4.1 хувь, хайлуур жоншны баяжмал 13.5 мян.тн буюу 33.3 хувь, катодын зэс 1.1 мян.тн буюу 13.0 хувиар тус тус буурсан байна.
II.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны 7 сарын гүйцэтгэлээр 9.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (13.5%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 7.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 881.7 (14.3%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 876.4 (40.7%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 30.9 (0.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.0 хувийг эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 7 сарын байдлаар 11.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (16.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 8.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (18.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 779.0 (34.0%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 484.4 (12.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 8.3 (71.1%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 7.0 (60.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.
III. гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 7 сарын байдлаар 8.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 696.4 (9.4%) саяам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.1 тэрбум ам.доллараар эерэг гарсан байна.
3.1. Экспорт
Экспорт 4.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 454.8 (11.0%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.6 хувийг эзлэж байна.
Чулуун нүүрсний экспорт 2019 оны эхний 7 сард 1,787.9 сая ам.долларын 20.8 сая тн нүүрс экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 177.2 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 257.8 мян.тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.4 ам.доллар байсан бол энэ онд 85.9 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.0%-ийг БНХАУ руу гаргасан байна.
Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 867.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 23.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 19.6 мян.тн-оор тус тус их байна. Гэвч 2018 оны эхний 7 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1,386.7 сая ам.доллар байсан бол тайлант сард 10,382.8 сая ам.доллар болжээ.
Төмрийн хүдрийн экспорт 2019 оны эхний 7 сард 4,834.7 мян.тн буюу 311.3 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 874.2 мян.тн-оор, үнийн дүн нь 129.9 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 64.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.6 ам.доллараар өссөн байна.
Боловсруулаагүй нефтийн экспорт 2019 оны эхний 7 сард 3,725.9 мян.барбуюу 210.6 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 125.2 мян.бар-иар, үнийн дүнгээр 40.5 сая ам.доллараар тус тус бага байна. 1 бар нефтийн хилийн дундаж үнэ 65.2 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.5 ам.доллар болж буурчээ.
Цайрын баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 82.8 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,468.5 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 266.9 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 121.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.2 сая ам.доллараар буурчээ.
Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 7 сард 114.9 сая ам.долларын 359.1 мян.тн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 119.2 мян.тн-оор, үнийн дүнгээр 35.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 319.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.9 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 29.6%-ийг ОХУ-д, 70.1%-ийг БНХАУ-д тус тус ногдож байна.
Молибдений баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 29.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,015.5 ам.доллараас 8,814.7 ам.долларт хүрч, 799.26 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 7 сард 3,303.06 тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 57.8 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 70.2%-ийг БНХАУ-руу гаргасан байна.
Алтны экспорт 2019 оны эхний 7 сард 4,665.2 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,233.3 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 41,998.0ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өсчээ.
3.2. Импорт
Импорт 3.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 241.6 (7.4%) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 778.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 47.8 сая ам.доллараар буюу 6.5%-иар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.8 %-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 7 сард 659.7 сая ам.долларын 1,045.2 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 157.6 мян.тн-оор, үнийн дүнгээр 55.7 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 88.7%-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 31.8 хувийг автобензин, 68.2 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.
Автобензины импорт 2019 оны эхний 7 сард 1,045.2 мян.тн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 157.6 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 693.9 ам.доллар байсан бол 2019 оны эхний 7 сард 594.6 ам.доллар болж 14.3%-иар буурсан байна.
Дизель түлшний импорт 2019 оны эхний 7 сард 641.9 мян.тн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 155.3 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний 7 сард 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 651.1 ам.доллар байсан бол 2019 онд 622.0 ам.долларт хүрч 29.1 ам.доллар буюу 4.5 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82.5 сая ам.доллараар нэмэгджээ.
IV. ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТАЛААР
IV.1 Газрын тосны олборлолтын чиглэлээр:
Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.
Энэ оны 07 дугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 4.09 сая баррель буюу 554,957 тонн газрын тос олборлож, 3.87 сая баррель буюу 525,300 тонн газрын тос экспортлож 134.34 тэрбум төгрөг (40%) -ийн орлого хуримтлуулаад байна.
IV.2 Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:
2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:
- А-80 автобензин 37;
- Аи-92 автобензин 42;
- Дизелийн түлш 37;
- ТС-1 онгоцны түлш 20хоногийн нөөцтэй байна.
1191.830 мянган тонн шатахуун импортоллоо.
Бөөний үнийн хувьд "Мон-Петэкс" ХХК-ийн дизелийн түлш 20 төгрөг, Дархан-Уул аймагт Аи-92 автобензин 30-70 төгрөг, дизелийн түлш 20-40 төгрөгөөр тус бүр буурсан байна. Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон компаниудын ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй байна.
IV.3 Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ
2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 2889 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.
Тоо | Хувь | Гектар | Хувь | Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь | |
Нийт | 2889 | 100% | 7 809 756.84 | 100% | 5.00% |
Хайгуулын | 1225 | 42.40% | 6 215 218.31 | 79.6% | 4.00% |
Ашиглалтын | 1664 | 57.6% | 1 594 538.53 | 20.4% | 1.0% |
Хөдөлгөөн /2019.07.01-07.31 байдлаар/ | |
Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах | 18 |
Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл | 4 |
Барьцаалсныг бүртгэх | 2 |
Бүхэлд нь буцааж өгөх | 20 |
Бүхэлд нь шилжүүлэх | 9 |
Хугацаа Дуусгавар болох | 10 |
Цуцлагдсан | 11 |
V. ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хүнд үйлдвэрийн хэлтэс
Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх, хүнд үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тус салбарт хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 214 дүгээр тогтоолоор “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр” баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/180 дугаар тушаалаар “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд 5 жилийн хугацаанд 2 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр хууль эрх зүй болон татварын таатай, тогтвортой орчин бий болох, гадаад улс орнуудтай хүнд үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах, хар болон өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг байгуулах бэлтгэлийг хангах, алт цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нүүрс, химийн үйлдэрлэлийг хөгжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, металл хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чадавхжуулах нөхцөл бүрдэнэ.
Эх сурвалж: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Холбоотой мэдээ