ВИДЕО: Сөнөөгч онгоцны үзүүлбэр | News.MN

ВИДЕО: Сөнөөгч онгоцны үзүүлбэр

ВИДЕО: Сөнөөгч онгоцны үзүүлбэр

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Су-30СМ загварын байлдааны дөрвөн онгоцоос бүрдсэн “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өчигдөр /2019.08.28/ Хүйн долоон худагт боллоо

Су-30СМ нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, дөрөвдүгээр үеийн амдан сөнөөгч онгоц аж. Энэхүү тийрэлтэт онгоц нь яндангийн хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурдаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг уран бөгөөд амаргүй хүнд жолоодлогуудыг хийхэд дөхөм байдаг юм байна.

ОХУ-ын нисэгчид өндөр ур чадвар, техник шаардсан хүнд үзүүлбэрүүдийг амжилттай гүйцэтгэсний дотор “үхлийн гогцоо” хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэрийг хийсэн нь хамгийн хүнд үзүүлбэр гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

333 2019-08-29 103.14.38.144

хүний чанар сайтай агуу оросын ард түмэнд халхын голын ялалтын 80 жилийн ойн баяр хүргэе

Avatar

Зочин 2019-08-29 202.126.89.76

Гайхалтай

Avatar

Зочин 2019-08-29 202.126.89.76

Хүн тeхник, тeхнологийн гайхамшиг. Энэ бол зөвхөн орсуудийн бахархал биш,дэлхий eртөнцийн бахархал, оюун ухаан эр зориг, жинхэнэ зоригт эрсийн хүч чадлын илэрхийлэл. Баярлалаа. Эрэлхэг орсын ард түмэн, тэдний зоригт эрсд. Аз жаргал хүсьe

Avatar

Зочин 2019-08-29 64.119.16.134

Очиж үзэж чадаагүй ч танай сайтаар үзсэндээ баяртай байна. Өөрөө тэнгэрт дүүлж байгаа юм шиг сэтгэл хөдөллөө.Орос нисгэгчдээр бахархнам.

Avatar

Зочин 2019-08-29 103.229.122.235

Ази тивийн хамгийн ядуу хоцорч гvйцсэн энэ оронд ийм юм vзvvлэх их буянтай сайхан ажил!! Цагтаа бид ийм онгоцтой , ийм нисгэгчтэй байсан гэж бодохоор vлгэрийн юм шиг санагдахаар болчихжээ

Avatar

Зочин 2019-08-29 202.131.245.243

Цагтаа бид ийм байсан. МиГ-21

Avatar

Зочин 2019-08-29 37.194.12.189

mon uzuuleh yumaa olj yadavaa!!! hend gaihuulaad bgaam boloo!!! namaig baga bhad dornod aimagt ogloo oroi untuulahgui bainga ingej ongots nisdeg bailaa ter ued ch yahav oros hyatad 2 muu bsan tsag odoo ene hend huchee uzuuleed bgaam boloo dahij l mongoliin nutagt gadnii 2 guren bitgii baildaasaidaa!! hold ni uregdene shuudee.

Avatar

Зочин 2019-08-29 202.131.245.243

Хол очиж, жалганд хуцаач.

Avatar

ҮНЭН 2019-08-29 202.131.235.234

Монголчуудад ингэж сайхан юм үзүүлэх улс Оросоос өөр байхгүй ш дээ. Оросуудад баярлаж явахаас аргагүй.

Avatar

Агуу Орос орон 2019-08-29 64.119.22.208

Агуу Оросын Ард түмэнд баяр хүргэе

Avatar

Зочин 2019-08-29 202.55.188.85

Русский народ! Спасибо тебе!

Avatar

zochin 2019-08-29 202.179.24.165

Гайхалтай.Шонхоруудад амжилт, Оросын ард түмэнд аз жаргалыг ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж