227 хүүхдээр тахил өргөсөн газрыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

227 хүүхдээр тахил өргөсөн газрыг илрүүлжээ

227 хүүхдээр тахил өргөсөн газрыг илрүүлжээ

Перугийн археологчид хүүхдээр тахилга өргөсөн түүхэн дэх хамгийн томд тооцогдох газрыг олж илрүүлжээ. Перугийн нийслэл Лима хотын хойд хэсэгт орших Хуанчако хотын ойролцоох тахилын газраас 5-14 насны 227 хүүхдийн цогцос олдсон байна. Археологичдын үзэж буйгаар энэ үйл явдал одоогоос 500 жилийн өмнө болсон аж.

Үүнээс гадна, нэг жил орчмын өмнө буюу 2018 онд мөн л Перугаас 200 хүүхдээр нэг дор тахил өргөсөн газар олдож байв. Зарим цогцсыг ухаж байх үед үс, арьс нь хэвээр байсан гэжээ.

Эртний Чиму соёл иргэншлийн үед хүмүүс ган гачиг болж, их өлсгөлөн болох юмуу үер буухад хүүхдээр тахил өргөж, газар дэлхийг аргаддаг байсан түүхтэй. Тэд хүүхдүүдийг нас барсан гэж үздэггүй, харин тэдний өвөг дээдэстэй холбогдон яг л сахиусан тэнгэр мэт улс гүрнээ уулын оройгоос хардаг гэж итгэдэг байсан гэнэ.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж