Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дүнжингаравын зүүн урд замд өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 29-ны ойролцоогоор 03.00 цагт Субару импреза маркийн автомашин дрифт хийж байгаад онхолдож, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол хэрэг гарчээ.
Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж буйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Субару импреза маркийн автомашин нь спорт загварын автомашин ч гэлээ зориулалтын дрифт хийдэг автомашин биш гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ