Санхүүгийн зах зээлийн тухай олон номын зохиолч, шинжээч, биржийн трейдер Том Демарк Хятадын хувьцааны уналтыг 1929 онд Америкийн хөрөнгийн зах зээлийн уналттай харьцуулан авч үзжээ.
"Блумберг"-ийн иш татсан ярилцлагад Демарк "Хятадын хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилнэ" гэж мэдэгдсэн байна. Түүний дүгнэлтээр ирэх гурван долоо хоногийн дотор "Shanghai Composite"-ийн индексийн дахин 14 хувиар унаж, 3 200 пунктын төвшинд очих ажээ.
Ийм зураглалаар явбал "Shanghai Composite" индексийн уналт 2015 оны зургадугаар сарын 12-ноос хойш сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн доод буюу 5178,19 пунктын төвшинд хүрч, нийт дүнгээр 38 хувийн уналтад орох аж. "Shanghai Composite" индексийн 2015 оны гуравдугаар сараас хойшхи уналт 1929 онд Америкийн "Dow Jones" индекс бараг 48 хувиар унасантай адил үйл явдал болж байна.
"Shanghai Composite" ба "Dow Jones"-ын харьцуулалт:
График: "Блумберг"
Хөрөнгийн биржээ тогтворжуулах идэвхтэй арга хэмжээг Хятадын эрх баригчид авч байна. Тухайлбал, 1400 гаруй компанийн хувьцааны арилжааг одоогоор зогсоогоод байна. "China Securities Finance Corp." гэх улсын компани, зарим нэг мэдээгээр бол 2,5–3 их наяд юанийн (Ойролцоогоор $480 тэрбум) санхүүжилтийг авч тэргүүлэх компаниудыг дэмжиж байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР