Үнэн алдартны шашины хуанлид долдугаар сарын 28-ны өдрийг Оросыг загалмайлсан Агуу номлогч нартай эн зэрэгцдэг гэгддэг, хувилгаан ван Владимирийн дурсгалын өдөр гэж тэмдэглэжээ.
Шашины энэ өдрийн гол ёслол Москвад боллоо. Москвагийн болон бүх Оросын патриарх Кирилл аврагч Христийн сүмд баярын арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн энэ өдрийн орой Кремльд үнэн алдартнуудын шашины төлөөлөгчдийн хүлээн авалт болсон байна. Уг арга хэмжээнд 400 орчим зочин уригджээ.
Энэ өдрийн баярт Серби, Грек, АНУ, Япон, Польш, Кипр, Израиль, Болгар, Турк, Египет, Словак, Гүрж, Чех, Албани, Румыны үнэн алдартнуудын шашины төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР