Мөрөөдлөө биелүүлэх … арга

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Мөрөөдлөө биелүүлэх … арга

1.
Өөрийгөө сайн тань. Дутагдалтай талаа болон алдаагаа (бид бүгд
дутагдалтай талтай) сайн мэдэж хүлээн зөвшөөр. Гэвч үүнээс илүүтэйгээр
өөрийн давуу талуудыг болон Бурханаас заяасан авьяас билгээ нээ. Өөрийн
даваа талаа илүү их хөгжүүлж, харин дутагдалтай талаа хамгийн доогуур
төвшинд буулгахыг хичээ. Та өөрөө өөртөө үнэнч байж байж бодит анализ
хийж чадах нь мөрөөдлөө биелүүлэхийн хамгийн эхний алхам мөн билээ.
Амьдралдаа хамгийн их хүсдэг зүйлийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй
бол. бүгдийг нарийн судал. Энэ талаар үргэлж бодож, тэмдэглэл хий. Аз
жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол, таны хувьд чухам юу аз жаргал
болохыг тогтоо. Хэн нэгэнд хамааралтай байх, эрх чөлөө, эсвэл олонд
танигдах, мөнгө, хайр дурлал, итгэл найдвар аль нь таныг аз жаргалд
хүргэнэ гэж бодож байгаагаа сайн тодорхойл. Амьдралын зорилготой, хаана
байгаагаа мэдэхгүй бол амжилтад хэрхэн хүрэх билээ! Хоосонг бай болгоод
онил. Ямар ч маргаангүй зөвхөн түүнийг л онох болно.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж