Францын К.Агбеньену 4, Израилын С.Муки анхны алтан медалиа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Францын К.Агбеньену 4, Израилын С.Муки анхны алтан медалиа хүртлээ

Францын К.Агбеньену 4, Израилын С.Муки анхны алтан медалиа хүртлээ

Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэй 63 кг болон эрэгтэй 81 кг-н жингийн медалийн эзэд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 63 кг-н жинд Францын алдарт бөх К.Агбеньену, Словений Т.Трстеняк болон М.Таширо нарын энэ жингийн шилдгүүдтэй хамт Нидерландын Ж.Франссен шалгарсан. Хагас шигшээд эрэмбийн дагуу К.Агбеньену өрсөлдөгчөө ялж шигшээд шалгарсан бол Японы М.Таширо болон Т.Трстеняк нарын өрсөлдөөнд Япон бүсгүй ялалт байгуулснаар дэлхийн аваргын шигшээд шалгарав. Ингээд алтан медалийн төлөөх барилдаан цаг сунгасан үзүүштэй барилдааны эцэст К.Агбеньену ялалт байгуулснаар дэлхийн аваргын 4 дэх алтан медалиа хүртсэн. Риогийн олимпийн мөнгөн медальт ДАШТ-ээс 2014, 2017, 2018, 2019 онуудад түрүүлж байна. Тэгвэл Японы М.Таширо сүүлийн 2 дэлхийн аваргын шигшээ барилдаанд К.Агбеньенуд ялагдан мөнгөн медаль хүртэж байна. М.Таширо дэлхийн аваргаас 4 медаль хүртэж байгаа бөгөөд 2 мөнгө, 2 хүрэл медалийг хүртлээ. Хүрэл медалийг Германы М.Трайдос, Нидерландын Ж.Франссен нар хүртсэн бол Риогийн олимпийн аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт Словений Т.Трстеняк шагналт 5-р байранд орсон байна.

Эмэгтэй 63 кг-н медалийн эзэд:

  • Алт: К.Агбеньену (Франц)
  • Мөнгө: Т.Мику (Япон)
  • Хүрэл: М.Трайдос (Герман), Ж.Франссен (Нидерланд)

Мөн энэ өдөр эрэгтэй 81 кг-н жингийн барилдаан болж Япончууд медальгүй хоцорлоо. Хэсэг тэргүүлсэн бөхчүүдээс Нидерландын Франк де Витээс бусад гурав нь хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд С хэсгийг тэргүүлсэн Израилын С.Муки D хэсгийн аварга Египетийн Мохамед Абделлалтай барилдан ялсан бол Бельгийн М.Кассе Ираны С.Моллаейг ялж шигшээд шалгарсан. Ингээд шигшээ барилдаанд Израиль залуу С.Муки өрсөлдөгч М.Кассег ялснаар анх удаагаа дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн байна. Харин хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарсан М.Абделаал болон С.Моллаей нар хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгч нартаа хожигдон медальгүй үлдсэн.

Эрэгтэй 81 кг-н медалийн эзэд:

  • Алт: С.Муки (Израиль)
  • Мөнгө: М.Кассе (Бельги)
  • Хүрэл: А.Валойс-Фортьер (Канад), Л.Майсурадзе (Гүрж)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж