Жүдо ДАШТ: Эмэгтэй 70 кг: 47 тамирчин өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: Эмэгтэй 70 кг: 47 тамирчин өрсөлдөнө

Жүдо ДАШТ: Эмэгтэй 70 кг: 47 тамирчин өрсөлдөнө

Жүдо бөхийн ДАШТ-ийн эмэгтэй 70 кг-ийн жинд 47 тамирчин өрсөлдөнө. Сүүлийн хоёр удаагийн дэлхийн аварга Япон бүсгүй Чизуру Арай жингээ тэргүүлж байгаа бөгөөд А хэсгийг тэргүүлсэн. Түүнд хэсгийн аварга болоход тийм ч хүнд байхгүй болов уу? Магадгүй эхний өрсөлдөгч Мароккогийн А.Ниан цаашлаад хэсгийн аваргын төлөө Кубын О.Кортес болон Нидерландын ван Дике нар хүчтэй өрсөлдөөн үзүүлж болох юм. Дэлхийн хошой аварга Ч.Арай хэсгийн аварга болоод хагас шигшээд гарч ирвэл Францын В хэсгээс М.Пино, Бразилын М.Портела болон Испаний М.Бернабеу нарын аль нэгтэй барилдаж магадгүй. Ерөнхийдөө Ч.Арайг шууд финал руу гарахад гайхах зүйлгүй. Тэгвэл нөгөө талд хагас шигшээд Францын М.Гайе болон Колумбын шилдэг бөх Ю.Алвер нар гарч ирж болно.

Алтан медалийн төлөө бол Ч.Арайтай хэн гарч ирэх нь л сонирхолтой юм. Колумбын шилдэг бөх олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий 3 алт, 3 мөнгөтэй Ю.Алвер ид үеэ өнгөрөөж байгаа тул дээр унахыг үгүйсгэхгүй юм. Хэрвээ хагас шигшээд гарч ирэхэд 22 настай Франц охин М.Гайетай барилдаж болно. Колумбын домогт бөх шигшээд гарахын тулд яалт ч үгүй хүнд барилдаан хийнэ.

Энэ жинд манай улсаас Ц.Энхчимэг барилдана. Тэмцээний А хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Б.Тимо байх юм. Хэрвээ өрсөлдөгчөө ялж чадвал Бельгийн Р.Тайеманстай барилдана. Залуу мастер Ц.Энхчимэг эхний 2 өрсөлдөгчөө буулгаж чадвал Японы Ч.Арайтай хэсгийн хагас шигшээд барилдах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж