Жүдо ДАШТ: Эрэгтэй 90 кг: Дэлхийн аваргууд өнөөдөр барилдана | News.MN

Жүдо ДАШТ: Эрэгтэй 90 кг: Дэлхийн аваргууд өнөөдөр барилдана

Жүдо ДАШТ: Эрэгтэй 90 кг: Дэлхийн аваргууд өнөөдөр барилдана

Жүдо ДАШТ: Эрэгтэй 90 кг: Дэлхийн аваргууд өнөөдөр барилдана

Жүдо бөхийн ДАШТ Японы Токио хотод эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг-н жинд 69 бөх барилдах бөгөөд жингийн шилдгүүд бүгд хүч үзнэ. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын шагналын тавцан дээр гарсан жүдочдоос гадна олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэлтэй БНСУ-н Гвак Дон-хан, дэлхийн аваргын мөнгөн медальт Турк залуу М.Озерлер, дэлхийн аварга Сербийн Н.Маждов, дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн М.Маркончини, дэлхийн аваргын мөнгөтэй К.Тот нарын шилдгүүд бий. Үүнээс гадна нутгийн бөх Шойчиро Микай, Гүржийн Б.Гвиниашвили, Сербийн А.Кукож, Азербайжаны М.Мехмедиев нарын бөхчүүд барилдана.

Тэмцээний А хэсэгт хүчтэй өрсөлдөөн болох бөгөөд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Гүрж гаралтай Испаний Н.Шеразадишвили, Францын А.Клергет, БНСУ-н Гвак Дон-хан нарын шилдгүүд багтсан. Энэ хэсгээс ч алтан медалийн эзэн тодорч болно. Ялангуяа 2-р шатанд Н.Гвиниашвили болон Францын А.Клергет нарын тулаан сонирхолтой болно. Ялсан нь магадгүй БНСУ-н Гвак Дон-хантай хэсгийн аваргын төлөө гарч ирэх боломжтой.

В хэсэгт мөн хүчтэй өрсөлдөөн болно. Н.Маждов, М.Маркончини, М.Озерлер, М.Мехмедиев, Л.Кохман нарын өрсөлдөөн бас л үзүүштэй болох нь дамжиггүй.

Ер нь жингийн шилдгүүд бүгд ирсэн тул хэсгийн өрсөлдөөн маш үзүүштэй болохоор байна. D хэсэгт Кубын И.Силва, Гүржийн Б.Гвиниашвили, Японы Ш.Мукай, С хэсэгт К.Тот, А.Кукож нарын шилдгүүд өрсөлдөнө.

Энэ жинд манай улсын тамирчин Г.Алтанбагана хүчээ сорино.

Б.БЯМБАБАЯР

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

judoka 2019-08-29 202.126.89.148

балжинням гуай одоо болноо.шигшээд залуу эрч хүчтэй гар хэрэгтэй байна.Саяхан мандаж байсан манайхан ингэж татаминий алчуур болж байх гэж.Алтанбагана Энхчимэг 2лаа эхний тойрогт сураггүй гаруудад савууллаа.

Avatar

МОНГОЛЧУУД ЖҮДОГ ОГТ ОЙЛГОХГҮЙ БАЙНА 2019-08-29 202.179.27.78

МОНГОЛЧУУД ЖҮДОГООР БАРИЛДААД 60 ЖИЛ БОЛЛОО .. УРТ ХУГАЦАА ШҮҮ. НЭГ Л ОЛИМПИЙН АВРАГАТАЙ БОЛЖЭЭ.ЦААШИД ЯАХ ВЭЭ.. БИД ЕР НЬ ЖҮДОГОО ОЙЛГОЖ БАЙНА УУ. ЯМАР ҮНЭЭР Ч ХАМААГҮЙ ЯМАР АРГААР Ч ХАМААГҮЙ ЗӨВХӨН ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯЛАХ НЬ Л ЧУХАЛ ГЭСЭН ФИЛОСОФИ ТОЙ 60 ЖИЛ ЯВЛАА. ГАРСАН ҮР ДҮН ТУН МУУ . УЛАМ Л МУУДСААР … БИД ХААШАА ЯВЖ БАЙНА. ЦААНА ЧИНЬ ДЭЛХИЙГЭЭРЭЭ ӨӨР ЗҮГТ ЯВЖ БАЙХ ШИГ. ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ УХААН РУУ ЯВААД БАЙХ ШИГ. ШУДРАГА БАЙХ ҮНЭНЧ БАЙХ.ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ. ӨРСӨЛДӨГЧӨӨ ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ ХҮНДЛЭХ. ХАЙРЛАХ.

Avatar

Зочин 2019-08-29 178.128.209.48

наад философыг чинь мань балжаа ойлгож барахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж