Жүдо ДАШТ: Эрэгтэй 90 кг: Дэлхийн аваргууд өнөөдөр барилдана

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: Эрэгтэй 90 кг: Дэлхийн аваргууд өнөөдөр барилдана

Жүдо ДАШТ: Эрэгтэй 90 кг: Дэлхийн аваргууд өнөөдөр барилдана

Жүдо бөхийн ДАШТ Японы Токио хотод эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг-н жинд 69 бөх барилдах бөгөөд жингийн шилдгүүд бүгд хүч үзнэ. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын шагналын тавцан дээр гарсан жүдочдоос гадна олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэлтэй БНСУ-н Гвак Дон-хан, дэлхийн аваргын мөнгөн медальт Турк залуу М.Озерлер, дэлхийн аварга Сербийн Н.Маждов, дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн М.Маркончини, дэлхийн аваргын мөнгөтэй К.Тот нарын шилдгүүд бий. Үүнээс гадна нутгийн бөх Шойчиро Микай, Гүржийн Б.Гвиниашвили, Сербийн А.Кукож, Азербайжаны М.Мехмедиев нарын бөхчүүд барилдана.

Тэмцээний А хэсэгт хүчтэй өрсөлдөөн болох бөгөөд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Гүрж гаралтай Испаний Н.Шеразадишвили, Францын А.Клергет, БНСУ-н Гвак Дон-хан нарын шилдгүүд багтсан. Энэ хэсгээс ч алтан медалийн эзэн тодорч болно. Ялангуяа 2-р шатанд Н.Гвиниашвили болон Францын А.Клергет нарын тулаан сонирхолтой болно. Ялсан нь магадгүй БНСУ-н Гвак Дон-хантай хэсгийн аваргын төлөө гарч ирэх боломжтой.

В хэсэгт мөн хүчтэй өрсөлдөөн болно. Н.Маждов, М.Маркончини, М.Озерлер, М.Мехмедиев, Л.Кохман нарын өрсөлдөөн бас л үзүүштэй болох нь дамжиггүй.

Ер нь жингийн шилдгүүд бүгд ирсэн тул хэсгийн өрсөлдөөн маш үзүүштэй болохоор байна. D хэсэгт Кубын И.Силва, Гүржийн Б.Гвиниашвили, Японы Ш.Мукай, С хэсэгт К.Тот, А.Кукож нарын шилдгүүд өрсөлдөнө.

Энэ жинд манай улсын тамирчин Г.Алтанбагана хүчээ сорино.

Б.БЯМБАБАЯР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж