Жүдо ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар дэвжээнд гарна | News.MN

Жүдо ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар дэвжээнд гарна

Жүдо ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар дэвжээнд гарна

Жүдо ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар дэвжээнд гарна

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ-ий тав дахь өдөр /2019.08.29/ эрэгтэй 90 кг болон эмэгтэй 70 кг-ийн жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголоос 2018 оны Азийн наадмын мөнгө, Тбилисийн Гранпри тэмцээний хүрэл медальт Г.Алтанбагана /эрэгтэй/, залуу тамирчин Ц.Энхчимэг /эмэгтэй/ нар барилдана.

18 настай залуу тамирчин Ц.Энхчимэг анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа бол Г.Алтанбагана гурав дахь удаагаа оролцож байна. Залуу тамирчин Г.Алтанбагана 2017 оны ДАШТ-д амжилттай оролцон, шилдэг наймд шалгарч байжээ. Хэсгийн аваргын төлөө А.Кукожтой барилдан хожигдсон бол дагах барилдаанд Риогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт БНСУ-ын Гван Дон-хванд ялагдаж байжээ. 2018 оны Бакугийн ДАШТ-ий хоёрдугаар шатанд Японы К.Нагасавад ялагдан тэмцээнээ өндөрлүүлж байсан. Энэ жилийн ДАШТ-д С хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Италийн Н.Мунгай юм.

Эмэгтэй 70 кг-ийн жинд өрсөлдөх Ц.Энхчимэг тэмцээний А хэсэгт Португалийн Б.Тимотой барилдана. Ялсан нь Бельгийн бөхтэй барилдаад хэсгийн хагас шигшээд Ч.Арайтай барилдах хуваарьтай байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-29 202.179.31.114

Та нар одоо болиоч ээ. Хайран мөнгө. Ингэж нэг хэсэг хүн гадаадад аялдагаа боль. Татвар төлөгчдийн мөнгийг эргэж төлүүл.

Avatar

Зочин 2019-08-29 202.126.89.148

балжинням гуай одоо болноо.шигшээд залуу эрч хүчтэй гар хэрэгтэй байна.Саяхан мандаж байсан манайхан ингэж татаминий алчуур болж байх гэж.Алтанбагана Энхчимэг 2лаа эхний тойрогт сураггүй гаруудад савууллаа.

Avatar

спорт сонирхогч 2019-08-29 202.126.89.218

Энэ 70-н эмэгтэй тамирчин маань 1 мин-д ялагдлаа.бараг энэ тэмцээнд хамгийн хурдан ялагдал байхаа

Avatar

Baljaag yavuul 2019-08-29 202.131.251.130

Baljinnyamiig odoo boliulah heregtei, ug duu ch ugui had asga tsarailaad helgui hun shig suuh yum, busad orniihon taktikiig n yaj zovloj baina.

Avatar

Зочин 2019-08-29 202.131.227.30

Ер нь бол манай тамирчдыг амжилт гаргаад жигдрээд ирэнгүүт хасаад оронд нь хэн ч биш залуучуудыг гаргаж ирээд байна
Тэгээд явахгүй ш дээр
Тухайн хүнийг энэ хэмжээнд хүргэхэд 10 гаруй жилийн хөдөлмөр хичээл зүтгэл хөрөнгө мөнгө гарч байна
Япон бусад орнуудад тухайн амжилтанд хүрсэн хүнийг зодог тайлтал нь барилдуулж дэлхийн 3-4 удаагийн аварга олимпийн хэдэн удаагийн аварга болж байна Манай Ням Осорын үед барилдаж байсан Израйлын Саагий Муки тасарлтгүй барилдсаар өчигдөр дэлхийн аварга боллоо

Avatar

зочин 2019-08-29 122.201.17.100

амжилт амжилт

Avatar

Зочин 2019-08-29 202.126.88.200

Одооо дэмиидэ тэмцээн уралдаан гэж яваад

Avatar

Манайхан ч дэвжээний алчуур л болоод байгаа шүү 2019-08-29 159.203.15.9

Манайхан ч дэвжээний алчуур л болоод байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж