Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт ирэх пүрэв гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт ирэх пүрэв гаригт эхэлнэ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт ирэх пүрэв гаригт эхэлнэ

Хүн төрөлхтөний аугаа баяр цэнгэл хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт ирэх есдүгээр сарын 05-нд Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Монголын шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-ийн урьдчилсан шатны “F” хэсгийн эзэн гурав, зочин нэг тоглолт хийнэ. Тодруулбал, есдүгээр сарын 05-нд 17.00 цагт Монголын шигшээ баг Мьянмартай тоглох бол есдүгээр сарын 10-нд Тажикистаны багтай тоглоно. Харин аравдугаар сарын 15-нд Киргизийн багтай тоглоно.

Монголын шигшээ баг дэлхийн чансаанд дээгүүр байр эзэлдэг улсуудтай учраа таарснаас хамгийн хүчирхэг нь Японы шигшээ баг бөгөөд “Талын хөх чононууд” ирэх аравдугаар сарын 10-нд Япон улсад очиж, тоглоно.

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багаас гадна дэлхийн чансааны 101-р байрт бичигддэг футзалын үндэсний шигшээ аравдугаар сарын 16-27-нд БНХАУ-ын Ордос хотод Азийн АШТ-ий урьдчилсан шатанд оролцоно. Монгол Улсын шигшээ баг зүүн Азийн өрсөлдөгчид болох БНХАУ, ХонКонг, Макайгийн багуудтай учраа таараад байна. Хэрэв уг хэсгээс гарч чадвал 2020 оны хоёрдугаар сарын 26-аас гуравдугаар сарын 08-ны хооронд Туркменистан улсад болох Азийн АШТ-ий шигшээ шатны эрхээ авах болно.

Үндэсний шигшээ багийн тоглолтууд төдийгүй есдүгээр сарын 14-22-ны хооронд Вьетнам улсад өсвөрийн баг тамирчид Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. Монголын 16 хүртэлх насны баг Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай “H” хэсэгт багтаад байгаа.

Мөн Монголын 19 хүртэлх насны шигшээ ирэх арваннэгдүгээр сарын 06-10-ны хооронд мөн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Япон, Вьетнам, Гуамын багуудтай хүч үзэх болно.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж