Фото: ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Фото: ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт

Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт өчигдөр/2019.08.28/ Д.Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.

Одоогоос гурван жилийн өмнө ОХУ-ын Ту-154 агаарын хөлөг Сири руу нисэх замдаа осолдож, дэлхийд алдартай, А.В. Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын 68 уран бүтээлч бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дэлхийн сая, сая шүтэн бишрэгчдэд харуусал үлдээн олдсон энэ хэрэг явдлаас хойш тус чуулга баг бүрэлдэхүүнээ залуу уран бүтээлчдээр нөхөж, цэрэг дайчдад урам зориг хайрлан дэлхийн олон улсад тоглолтоо хийж байгаа билээ

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж