Цахим орчин хурдацтай хөгжсөн энэ үед хосууд өөрсдийн блогийг хийж түүгээрээ дамжуулан интернет хэрэглэгчдэд эерэг энерги, олон төрлийн зөвлөгөө зөвлөмж зэргийг хүргэдэг болсон. Тэгвэл энэ удаа хайр сэтгэлээ холбосон, залууст эерэг, зөв хандлагыг өөрсдийн бичлэгээр дамжуулан хүргэж байгаа залуу хосуудыг онцолж байна.
1.Анхдагч хос
Youtube chanel: The Mongolian Family
Subscribe: 134 мянга
Хэдэн жилийн өмнөөс л “The Mongolian Family” гэх нэртэй бичлэгүүд цахим орчинд тархах болсон. Тухайн үед залуусын дунд блог хөтлөх, үзэх нь тийм түгээмэл байгаагүй. “The Mongolian Family” гарч ирснээр блог хөтлөх сонирхолтой гэр бүл, хос нэмэгдсэн гэж хэлж болно. Харин одоо монгол залуусын дунд “The Mongolian Family” бараг л “брэнд” болсон гэж хэлэхэд илүүдэхгүй биз. Тийм ч учраас “The Mongolian Family” бол анхдагч юм. Хосыг Тэмүүжин, Марлаа гэдэг бөгөөд тэд АНУ-д ажиллаж, амьдардаг. Марлаа мэргэжлийн нүүр будалт хийдэг бол Тэмүүжин тогоочоор ажилладаг. Тэд өдгөө хоёр хүүхэдтэй бөгөөд тэдний блогоос залуу гэр бүлийн соёл, амьдралын хэвшил, хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан зэргийг олж харна. “Бидний бичлэгээс хүмүүс сайхан энерги авч чадаж байвал л бид баяртай байдаг. Гэхдээ бид блогоо хөтлөхдөө үзэгчдэд ямар нэгэн тодорхой зүйл мэдрүүлж, харуулах гэж хичээж хийдэггүй болохоор аль болох өөрсдийнхөөрөө л байдаг. Энэ нь илүү хүмүүст хүрдэг байх” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэд дурдаж байсан.
2.Youtube chanel: Positive Mongolians
Subscribe: 146 мянга
Швед улсын Стокгольм хотод амьдардаг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар гэрэл цацруулсан, хөгжилтэй блогоо хөтлөөд жил болж байна. Тэд дан ганц блог хийхээс гадна “Хосын жор”, подкаст хөтөлдөг хөдөлмөрч хос бөгөөд блогоороо олон залууст ирээдүй, зорилго, хүсэл мөрөөдлөө бодитой болгоход нь үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ. Мөн тэдний элдэв хэв маяггүй өөрсдийнхөөрөө байгаа төрх нь илүүтэй интернет хэрэглэгчдийг татдаг. Хос өнгөрсөн жилийн долдугаар сард эх орондоо ирж хуримаа хийсэн бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр анхны хүүхдээ өлгийдөн авсан юм.
3.Youtube chanel: Jason and Jayel
Subscribe: 135 мянга
Эерэг мэдрэмж, хандлагыг залуу үеийнхэндээ түгээж буй бүжигчин, блог хөтлөгч үлгэр жишээ хос болох Jason Jayel хоёр буюу Ш.Билэгсайхан, Б.Оюунномин нар юм. Тэд youtube хаягтаа 135 мянган дагагчтай хамгийн залуу хос байж магадгүй. "Jason&Jayel" блогийг ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд үздэг. Өөрсдийн хийж буй бичлэгээрээ хайрыг түгээхийг хүсдэг бүжигчин хос сошиал ертөнцөд тун ч идэвхтэй. Тэдний бичлэгүүдийг үзэхэд уйдамгүй. Тэд хоёулаа 116 бүжгийн хамтлагт харьяалагддаг бөгөөд хамтлагаараа 2018 онд “Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцож, финалын шат хүртэл явсан билээ.
4.Youtube chanel: Ganzaya Gn
Subscribe: 82 мянга
Г.Ганзаяа, Т.Саруултөгс /Төөгөө/ нар магадгүй хамгийн эрч хүчээр дүүрэн, өнгөлөг хосын нэг байх. Тэд блогоороо интернетийг хэрхэн ашигтай байдлаар ашиглах, бизнес хийх, сошиал медиаг хөгжүүлэх талаар идэвхтэй мэдээлэл өгдөг гэж хэлж болно. Гудамжны бүжигчин гэж өөрийгөө тодорхойлдог, “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч, бүжигчин Төөгөө 2015 онд “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцож олны анхааралд өртсөн бөгөөд тэд 2017 оноос эхлэн үерхэж эхэлжээ. Бүжигчин Төөгөөг баян айлын охинтой үерхэж амжилтад хүрсэн хэмээдэг хүмүүс байдаг ч үүнийг Г.Ганзаяа өөрийн блогоор үгүйсгэж байсан удаатай. Учир нь, Г.Ганзаяа УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн охин учраас ийм яриа гарахад хүрчээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ