Б.Жавхлан: Үндсэн хуульд төв банкны хараат бус байдлыг тунхаглаж өгвөл бүр л сайн үр дүн гарна | News.MN

Б.Жавхлан: Үндсэн хуульд төв банкны хараат бус байдлыг тунхаглаж өгвөл бүр л сайн үр дүн гарна

ЖАВХЛАН

Б.Жавхлан: Үндсэн хуульд төв банкны хараат бус байдлыг тунхаглаж өгвөл бүр л сайн үр дүн гарна

Б.Жавхлан: Үндсэн хуульд төв банкны хараат бус байдлыг тунхаглаж өгвөл бүр л сайн үр дүн гарна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийн хүрээнд Төв банкны хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулж, тунхаглах тухай санал яригдаж буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн байр суурийг сонирхлоо.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Төв банкны хараат бус байдлыг тусгаж өгөх нь таны бодлоор хэр оновчтой вэ. Ач холбогдол, шаардлагыг та хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн 29 жилийн хугацаанд төв банк маань өөрийгөө их сайн боловсруулж, бие даасан хараат бус байдлаа чанаржуулж ирсэн. Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиудад олон удаа өөрчлөлт орсон. Гэсэн хэдий ч энэ удаад Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд дунд төв банкны хараат бус бие даасан байдлыг тунхаглаж өгвөл улам л сайн үр дүн авчирна. Гэхдээ Үндсэн хуульд төв банкны хараат бус байдлын талаар заалт оруулснаар бие даасан байдал бүрэн хангагдана гэвэл бас өрөөсгөл. Үүнийг хангаж өгөхийн тулд Үндсэн хуулиас гадна органик хуулиудад энэ шаардлагыг сайн хангаж өгөх ёстой. Ялангуяа төв банкны тухай хууль, банкны тухай хууль, валютын зохицуулалтын тухай хууль, монополын эсрэг хууль. Эдгээр хуулиудад төв банк өөрийнхөө үүргийг биелүүлэхдээ Засгийн газраас хараат бус, улс төрөөс хараат бус, бие даасан шийдвэрийг гаргаж чаддаг байх, түүнийхээ дагуу бие даасан хариуцлагаа хүлээж чаддаг байх зохицуулалтуудыг маш сайн хийж өгөх хэрэгтэй.

Хамгийн зөрчилтэй байдаг асуудал нь төв банк үнийн тогтвортой байдлыг хянах юм уу, ханшийн тогтвортой байдлыг хянах юм уу гэдэг асуудал. Манай улсын банк тойрсон эрх зүйн тогтолцооны хамгийн том гажуудал үүнд л бий.Хэрэв төв банкгадаад худалдааны асуудлыг эрхэлдэг, төлбөрийн балансыг хариуцаж, хянадаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрүүл мэндийн бүхий л салбарыг хариуцаж, хянадаг байсан бол төв банк дангаараа ханшийн асуудлыг хариуцаж болно. Гэтэл энэ чинь өөрөө Засгийн газрын л асуудал. Төв банк бол зөвхөн нөөцийн удирдлагыг хийнэ. Гэтэл Төв банкны тухай хуулиндаа үнэ болон ханшийг хамтад нь оруулаад өгчихсөн. Валютын зохицуулалтын тухай хуулийг хариуцахаар 50, 50 хувьтай, бүрэн зааглаж өгч чадаагүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, төв банк зарим тохиолдолд Засгийн газрын өмнөөс улс төрийн хариуцлага хүлээдэг. Засгийн газар асуудлаа төв банк руу явуулчихдаг. Үүнээс нь болоод төв банк бодлогын эрсдэлд орж эхэлдэг. Зарим тохиолдолд ханшийн хэлбэлзэл бус бүр улс төрийн хэлбэлзлийг намжаах зорилгоор валютын зах руу ордог тохиолдол олон гарч байсан. Энэ нь төв банк хараат бус байж чадахгүй байгаагийн хамгийн том илрэл.

Тэгэхээр Үндсэн хуулиас гадна органик хуулиудад төв банкны бие даасан, хараат бус байдлыг хангаж өгөх өөрчлөлтүүдийг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл энэ бүрэн хийгдэж чадаагүй байна.Хамгийн сүүлд 2018 онд Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр Үндсэн зорилтыг Үнийн тогтвортой байдал гэж тодорхойлсон боловч харамсалтай нь Их хурлын босгыг давж чадаагүй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Судлаач 2019-08-28 202.131.251.109

Төрийн түшээ байж нэг байгууллага хамгаалаад суудаг бяцхан тархитай амьтан бэ. Үнэ, ханш чинь ард түмэнд хүнд тусч байна. Би буруугүй, Монголбанк цэвэр гээд суугаад байхаар улс орноо эдийн засгийн дархлаатай, чадавхтай болгох тал дээр Монголбанк, ЗГ, УИХ-ын гишүүдээ шахаж ажилла л даа.

Avatar

pkxny 2019-08-28 182.160.39.79

Ярвайчаад өөрийгөө юу гэж бодчоод байгаа мал вэ

Avatar

Irgen 2019-08-28 103.212.118.25

Mal , ih hurald suuchihaad iim ym yarij baih gej gutmaar ymaa. Zailval taarna

Avatar

lodon 2019-08-28 24.16.30.238

undsen huulid yu orohiig ch medehgui mal ih hurald suuj baih chj gej

Avatar

Зочин 2019-08-28 64.119.24.220

ТӨВ БАНКНЫ АСУУДЛЫГ ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИАР Л ЗОХИЦУУЛНА. ЮУН ҮНДСЭН ХУУЛЬ ВЭ? ТЭГВЭЛ БҮХ САЛБАРЫН АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬ РУУ ЧИХЭХ ГЭЭД НЭГ ҮЗ ДЭЭ. ЖАВХЛААН, ТАНАЙ АНГИЙН НААД 76 ЧИНЬ ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. ЗҮГЭЭР НААДХАА МАРТАЖ ҮЗ. БОР ХАЛЗАН ТӨЛӨГНҮҮД, 60 ТЭРБУМЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД, ЖДҮ ХУЛГАЙЧИД ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧИЛДӨГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ.

Avatar

Зочин 2019-08-28 103.229.121.236

Тэгээд сайхан хар зах дээр доллороо зараад баяжаад суух санаатай.

Avatar

Зочин 2019-08-28 99.241.37.76

balair caraitai luivarchin huur vee. neeh mundag uhaantai carai gargah geed yadcn l***r cin.

Avatar

Зочин. 2019-08-28 195.239.33.2

Үнийн тогтвортой байдлыг хангах явдал Төв банкны үндсэн зорилт байж болохгуй ээ Үнийн өөрчлелтийн 50-60 хувь мөнгөний бодлогоос хамааралтай бусад нь ЗГ-ын үйл ажиллагаатай холбоотой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж